• Өнөөдөр 2024-03-29

Сөүлээс ирсэн иргэдийг "Зүчи", "Мичид-2", "Наранбулаг"-т тусгаарлажээ

2021-01-16,   879

Улсын Онцгой комиссын шийдвэрээр өчигдөр /2021.01.15/ Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 165 иргэнийг татан авсан. Тус нислэг "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд өчигдөр 20:44 цагт газардсан бөгөөд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдод эрүүл мэндийн хяналт, тандалт хийж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллажээ.
 
Тус онгоцоор жирэмсэн гурав, бага насны хүүхэдтэй гэр бүл долоо, өндөр настан нэг, эрүүл мэндийн шалтгаантай 20, ар гэрийн гачигдалтай 94, саатуулах байранд байсан 40 иргэн ирсэн аж. Иргэдийг “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарласан байна.
 
Эх сурвалж: ОБЕГ

Сөүлээс ирсэн иргэдийг "Зүчи", "Мичид-2", "Наранбулаг"-т тусгаарлажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188