Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасанг ажлаас нь чөлөөлж, оронд нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамбыг томилжээ. Тодруулбал, тус холбооны удирдлагууд олимпын эрх авах ёстой байсан анхны тэмцээн буюу Италын Буста Ацизо хотод болох тэмцээнд бүртгүүлээгүй хоцорсон гэх асуудал дагуулсан. Учир нь, хариуцлагагүй дарга нарын алдаанаас болж тамирчид тэмцээндээ орж чадаагүй аж. Харин олимпын эрх авах дараагийн тэмцээн тавдугаар сард болох тов гарсан байдаг.
БОКСЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР ТОМИЛОГДСОН П.СЭРДАМБА ГЭЖ ХЭН БЭ
Тэрбээр 2009 онд Монголын түүхэнд анх удаа Сонирхогчдын Боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний аварга болсон. 2008 онд Олимпод анх удаагаа оролцож Монголын түүхэнд анх удаа Боксын төрлөөр Олимпын мөнгөн медаль хүртсэн бол 2007 оны Ази тивийн аварга болж байлаа. Мөн Германы Халле хотод болдог Химийн цом тэмцээн, БНАСАУ-ын Пхеньян хотод болдог олон улсын тэмцээнүүдийн мөнгөн медальтай. Түүний олимпын эрх авсан тэмцээн гэвэл, Казахстан Улсын Астана хотод болсон олимпын эрх олгох олон улсын тэмцээний 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, Бээжин-2008 Олимпын эрх авч байв.
| БОКСЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР П.СЭРДАМБЫГ ТОМИЛЖЭЭ |
|
2026-09-15 16:58:01
НАМРЫН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ 15 ШҮЛЭГ
2026-09-15 15:18:12
“Явуулын оффис” Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна
2026-09-15 13:32:57
ДЭЛХИЙГ ШУУГИУЛЖ БУЙ САГСЧИН КЭЙТЛИН КЛАРК ГЭЖ ХЭН БЭ
2026-09-15 10:57:01
Боксын үндэсний шигшээ баг Хятадад бэлтгэл хийж эхэллээ
2026-09-15 07:24:32
Монголын баг, тамирчид Нагояа хотод очлоо
2026-09-15 07:15:38
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-09-15 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-15 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл бие эрхтний хүч сайжирна
2026-09-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |