• Өнөөдөр 2024-05-02

"Цаг агаар хүйтэрч байгаа тул станцын ачаалал нэмэгдэж магадгүй"

2021-01-04,   427

Эрчим хүчний яамнаас цахилгааны хэрэглээний асуудлаар мэдээлэл хийлээ.

БЦТС ТӨХК-ийн дэд захирал Б.Бат-Эрдэнэ "Нийт 36 мянган хэрэглэгчийн хэрэглээ өнгөрсөн онтой харьцуулахад 2-100 дахин өссөн байна.  Өнгөрсөн амралтын өдрүүдээр зуслан чиглэлийн ачаалал 46 хувиар өсөж, орон сууцны ачаалал 14 хувиар буурсан байна. Шинэ оны амралтын өдрүүдийн цахилгаан хэрэглээний ачааллаас үзэхэд орон сууцны хэрэглэгчид зусландаа гарснаар зуслангийн цахилгааны ачаалал нэмэгдсэн байх. 
 
Мөн өнгөрсөн долоо хоногт 6-35 клв-ын 1428 тоноглолд үзлэг шалгалт хийхэд 148 гэмтэл илэрсэн. 2019 онтой харьцуулахад 2020 оны ес эхэлсэн үеийн цахилгааны хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн байна. Ахуйн хэрэглээнд хэмнэлт хийж, эрчим хүчээ зүй зохистой хэрэглэх хэрэгтэй байна. Цаашид цаг агаар хүйтэрч байгаа тул станцын ачаалал нэмэгдэх хандлага ажиглагдаж байна" гэлээ.

"Цаг агаар хүйтэрч байгаа тул станцын ачаалал нэмэгдэж магадгүй"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188