Иргэд аливаа улсын виз мэдүүлэхдээ дунджаар 4-8 төрлийн лавлагааг бүрдүүлж виз мэдүүлгийн газарт өгдөг. Тэгвэл иргэд лавлагаа, мэдээллээ тухайн виз мэдүүлгийн үйлчилгээний байгууллагаасаа авах боломжийг ЦХХХ-ны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас бүрдүүлж байна. Тодруулбал, иргэн та төрийн байгууллага руу явахгүй “E-Mongolia” системээс лавлагаагаа авч үйлчилгээний байгууллагад өгдөг байсан бол үйлчилгээний байгууллага таны зөвшөөрлөөр таны мэдээллийг өөрсдөө ХУР системээс бүрдүүлнэ. Тус систем нь иргэнийг таньж, баталгаажуулах, үйлчилгээний байгууллага иргэний мэдээлэлд хандахдаа иргэнээс цахимаар зөвшөөрөл авах технологийн шийдэл юм.
Энэ хүрээнд өнөөдөр БНСУ-ын виз мэдүүлгийн үйлчилгээний байгууллага болох “Chingiss journey” ХХК-д Lavlagaa.e-mongolia.mn системийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хялбар, шуурхай үзүүлэх нөхцөлийг улам сайжруулсан боломжийг төр, хувийн хэвшил хамтран бий болгож байна. Ингэснээр иргэд аливаа улсын виз мэдүүлэхдээ өөр тийш явж, түгжрэлд орж, дараалалд зогсон цаг алдахгүй болж байна. Өнөөдрийн байдлаар Монголчуудын хамгийн их виз мэдүүлдэг БНСУ, Шингений улсууд болон бусад виз мэдүүлгийн газруудын бүрдүүлэх материалд ямар төрлийн визны ангилалаас шалтгаалаад дараах 8 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос шаарддаг байна. Үүнд: Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт Жолооны үнэмлэх сунгалт, Иргэний үнэмлэхийн лавлагаа Төрсний бүртгэлийн лавлагаа Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа Шинжилгээний хариу авах зэрэг багтаж байна. Цаашид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд бусад виз мэдүүлгийн байгууллагуудад дээрх Lavlagaa.e-mongolia.mn системийг нэвтрүүлж, хамтран ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд виз мэдүүлэг байгууллагуудын хамтран ажиллах саналыг хүлээн авахад бэлэн байгааг ТЦҮЗГ-ын удирдлагууд хэлж байна. Төрийн болон хувийн байгууллагууд мэдээлэл солилцох энэхүү Lavlagaa.e-mongolia.mn системийг өнгөрсөн оны 11 дүгээр сард нээж, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Авто Тээврийн Үндэсний Төв, Гаалийн Ерөнхий Газар, Эрүүл Мэндийн Яам, Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий газар болон татвар, цагдаа, нийгмийн даатгал, Газрын алба, Банк, ББСБ зэрэг 15 байгууллагын 87 үйлчилгээг нэвтрүүлсний 81 үйлчилгээ нь үнэ төлбөргүй юм. Тус системийг нээсэн цагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар 150 мянган лавлага, тодорхойлолтын үйлчилгээг хүргэсэн судалгаа байна.
| ВИЗ МЭДҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ЛАВЛАГАА, МЭДЭЭЛЛЭЭ ТУХАЙН ВИЗ МЭДҮҮЛГИЙН БАЙГУУЛЛАГААСАА АВАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |