Хятад улс энэ оны эхний арван сарын байдлаар нийт 877.9 сая тонн ган үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Хятадын барилгын салбарт орон сууцны эрэлт өндөр хэвээр байгаа бөгөөд тус улс 14 дүгээр таван жилийнхээ төлөвлөгөөнд хотжилт, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулна гэдгээ илэрхийлсэн. Энэ нь 2021-2025 онд Хятадын төмрийн хүдэр болон гангийн хэрэглээ өндөр хэвээр хадгалагдана гэх хүлээлт үүсгэж байгаа юм. Улмаар тус улсын барилгын дэд бүтэц, барилгын идэвхжилтэй холбоотойгоор гангийн үйлдвэрлэл нэмэгдэхэд нөлөөлж байгаа бөгөөд энэ нь төмрийн хүдрийн үнэ өсөхөд нөлөөлж байна гэж шинжээчид үзэж буй.
БНХАУ-ын Далянийн түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ энэ сарын 7-ны байдлаар нэг тонн нь 146.94 ам.долларт хүрээд байсан юм. Энэ нь сүүлийн долоон жилийн хамгийн өндөр дүн бөгөөд 2020 он гарснаас хойш төмрийн хүдрийн үнэ 45 хувиар өссөн аж. Тэгвэл
Далянийн Таваарын бирж дотоод журамдаа өөрчлөлт оруулснаар өнгөрсөн долоо хоногт өсөөд байсан төмрийн хүдрийн фьючерс үнэ наймдугаар сараас хойш хамгийн өндөр дүнгээр буурчээ. Тодруулбал, энэ сарын 16-ны арилжаагаар 5.4 хувиар буурч, тонн нь 1030 юань болжээ. Төмрийн хүдрийн үнэ хэт өндөр байгаа тул Хятадын ган үйлдвэрлэгчид “Rio Tinto”, “BHP” зэрэг компанийн төлөөлөлтэй уулзаж, үнэ тодорхойлох аргачлалыг өөрчлөх хүсэлт гаргаж, Засгийн газартаа төмрийн хүдрийн үнийг тогтоон барих асуудлаар хандсан байна. Улмаар Далянийн Таваарын биржийн журмыг чангалсан нь үнэ буурахад нөлөөлж байгаа аж.
Түүнчлэн шинжээчдийн үзэж буйгаар төмрийн хүдрийн үнэ 2021 оны дунд үе гэхэд 100 ам.доллар руу буурч, 2022 он гэхэд 75 ам.доллар болж унах магадлалтай гэнэ.
Төмрийн хүдрийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өөрөө хэлбэл цэвэр төмөр болон ган гаргаж авахад коксжих нүүрс чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд түүний үнэ төмрийн хүдрийн зах зээлд томоохон нөлөө үзүүлдэг билээ. Тэгвэл энэ сарын эхээр коксжих нүүрсний үнэ 4.1 хувиар өсөж, нэг тонн нь 1535 юань хүрсэн. Энэ нь 2016 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон аж. Нэг тонн төмөр үйлдвэрлэхэд 1.75 тонн төмрийн хүдэр, 0.8 тонн коксжих нүүрс, 0.25 тонн шохойн чулууны орц шаардлагатай бөгөөд энэ үеэр 4.5 тонн агаарын холимог шатах процесс зарцуулагддаг байна.
| Далянийн Таваарын бирж журамдаа өөрчлөлт оруулснаар ТӨМРИЙН ХҮДРИЙН фюьчерс үнэ БУУРЛАА |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |