• Өнөөдөр 2024-04-27

“Эрдэнэс Тавантолгой” ХК “Чалько” –гоос авсан 305.8 сая долларын төлбөрөө барагдуулжээ

2023-09-14,   410

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2021 оны дөрөвдүгээр сараас 2022 оны тавдугаар сарын хооронд БНХАУ-ын “Чалко” компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан байсан юм.
 
    Засгийн газраас тус компанид онцгой дэглэм тогтоох үед дээрх урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 275.1 сая ам. доллар байсан аж. Харин онцгой дэглэм тогтоож, засаглалыг сайжруулан, олборлолт, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлснээр БНХАУ-ын “Чалко” компаниас авсан 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүүгийн хамт есдүгээр сарын 12-нд бүрэн төлж барагдуулжээ.
 
    “Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолтыг 2.8 дахин, экспортыг 2.3 дахин, борлуулалтыг 3.7 дахин нэмэгдүүлж 2.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК “Чалько” –гоос авсан 305.8 сая долларын төлбөрөө барагдуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-14 16:15:26
    Ард түмэн : 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ АВЬЯ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-14 16:15:01
    1072 ш хувьцаа эзэмшигчид : ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ 1 ТАРААХ ЦАГ НЬ БОЛСОН ШҮҮ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188