• Өнөөдөр 2024-05-07

Тавантолгой түлш ХХК: 1298 ажилтныг хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд тооцууллаа

2023-06-07,   2977

   Тавантолгой түлш ХХК хүний нөөц, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Тодруулбал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран 1700 гаруй ажилтан ажиллаж байгаа хөдөлмөрийн хүнд, хортой 30 ажлын байранд үнэлгээ хийлгэсэн байна. Үүнээс хүнд хортой нөхцөлтэй 12 ажлын байрны 1298 ажилтны ажлын байрыг хүнд хортой нөхцөлд тооцож, хуульд нийцүүлжээ. Ийнхүү хуульд нийцүүлснээр дээрх ажилтнуудад сард дунджаар 50 гаруй сая төгрөгийн нэмэгдэл олгож байна.
 
    Дээрх ажилчдыг хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд хамруулснаар тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах, цалин нэмэгдэх амралтын хугацаа уртсах боломжтой юм. Хуульд нийцүүлснээр эхний таван жилд 102, арван жилийн хугацаанд 153 хүн тэтгэвэрт гарах юм байна.
 
   Мөн ажилтнуудыг хавар, намартаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хоёр үе шаттайгаар хамруулж, нийт 1864 ажилтныг лабораторын шинжилгээнд хамруулжээ.
 
   Нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд компанийн нийт ажилтны цалингийн сүлжлэлийн нэгдсэн журам батлуулж ажилтны сарын үндсэн цалинг дунджаар 15 хүртэл хувиар нэмсэн байна. Мөн “Гүйцэтгэлийн үр дүнгээр нэмэгдэл хөлс олгох тухай журам”-ыг шинэчлэн 170 албан тушаалын 1800 гаруй ажилтанд 700,0 сая төгрөгийн хүйтний нэмэгдэл олгожээ.

Тавантолгой түлш ХХК: 1298 ажилтныг хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд тооцууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-08 10:32:57
    Б Батгэрэл : Хатаах зуухны засварчин хортой нөхцөлд ажиллаж байгаа гэтэл одоо болтол биднийг хүнд хортой нөхцөлд оруулаагүй байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-08 02:21:39
    Цэрэнчимэд: Худ худ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-08 02:21:39
    Цэрэнчимэд: Худ худ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 19:14:49
    Телеухан Өмербек: Хортой юм гэж хэлэж бгад баярлаа хэрэгжүүл сна бна та бүхэнд ажилын амжилт хүсэе би өөрөө энэ ххк ажилдаг хатаагч зуух 4 жил ажилааж бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 18:38:21
    Д.лутаасүрэн: Амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 18:32:11
    Mygmarjargal : Adilhan ni Hortoi nohstold odor shonogvi ajil bhad oruulahgvi gehin
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 18:29:28
    Mygmarjargal : Bvh ajil bga hvniig hamaruulmaar bna Ahlah gd oruulahgvi bga shdee tend ajilj bga um adilhan Hortoi nohstol bish umuu b
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 17:52:06
    Луугар: Бүгдээрээ л нэг л агаараар амьсгалж байгаа шүү дээ.Бүгдийг нь л оруулмаар байна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 16:48:33
    тоншуул: дээгүүрээ идэхээ бодж байхаар хүнд нөхцөлд ажилж байгаа хүмүүсийг .. төр сайн ажигламаар юм манай ххк-нь үнэхээр тоосжилт ихтэй ажил...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 16:47:19
    Okok: Za za vnen l bolog
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 16:47:09
    Okok: Za za vnen l bolog
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 12:27:25
    ок: Тэгмээр юм. Үнэхээр тоосжилт, орчин бол аймшиг ашиглалтанд орсноос эхэлж ажилласан хүмүүс ч их байгаа тэр хүмүүсээ ерөөсөө анхаардаггүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 11:54:12
    Жагдалмаа: Тэр тойрогт ажиллаж байгаа бол бүгд хамруулмаар юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-07 11:53:11
    Жагдалмаа: Тэр тойрогт ажиллаж байгаа бол бүгд л хортой нөхцөл болмоор юм
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188