Чойжин ламын музейн соёлын өвийг хадгалж, засвар хийх талаар Чойжин ламын сүм, музейн захирал Д.Отгонсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Ерөнхий сайд асан Л.Амар, Х.Чойбалсан нар хэлмэгдүүлэлтийн жилүүдэд музей болгох шийдвэр гаргаснаар 1938 онд нураах эрсдэлээс хамгаалсан. Энд Өндөр Гэгээн Занабазарын мутрын бүтээлүүдийг хадгалж байгаа Энэ сүм 100 орчим жилийн настай. Өнөөг хүртэл дурсгалт зургаан сүмийг төвийн төвлөрсөн халаалт, усны шугамд холбогдоогүй аж. Учир нь сүмийн барилгын дулаан алдагдлыг бууруулах боломжгүй юм байна. 2001 онд Засгийн гаүрын тогтоолоор музейг хамгаалалтад авч, хоёр га бүс тогтоожээ. Гэвч 2010 он хүртэл кадастрын зураггүй явж ирсэн тул Засгийн газрын тогтоол хэрэгжээгүй. Одоогийн захирал ажлаа аваад музейн кадастрын зураг байхгүй гэхэд итгээгүй байна. Гүний худгаар ундны болон хэрэглээний усны хэрэгцээгээ хангаж байна.
Дөрвөн иргэн болон хуулийн этгээд музейн дөрвөн өнцгөөс авч, хоёр давхар байшин барьсан байсныг нураасан юм. Музейн байшин 609 мкв талбайтай. Харин музейн хэрмэн хашаа нэг га газартай. Алдсан газраа буцаан авахын тулд гурван шатны шүүх хурлаар орж, 13 жилийг зарцуулжээ. Музейд хуульчийн орон тоо байхгүй тул “Монгол өмгөөлөл” компани өмгөөлөгчөөр ажиллажээ. Одоо музейд 20 ажилтан ажиллаж байна. Музей үйлчилгээний байгууллага тул авто зогсоолтой байх ёстой. Монголын урлагийн зөвлөл, MCS групп, эрдэмтдийн дэмжлэгээр бид гадна орчноо тохижуулсан, судалгаа шинжилгээний ажлууд хийж байна. Засгийн газрын хөтөлбөрт музейн өвийг хадгалах сан хөмрөгийн өрөө барина гэж заажээ. Учир нь энэ музей анх сүм байсан тул сан хөмрөгийн, зориулалтын өрөөгүй аж. Иймд энэ өрөөг шинээр барих зайлшгүй шаардлагатай, энэ өрөөн сан хөмрөгийг арчилж хамгаалдаг. Зураг төслийг боловсруулахдаа үзэгчдийн тав тухыг хангахад анхаарсан. Энэ нь анхан шатны зураг төсөл бөгөөд нэг давхар, доороо зоорьтой байна, 12х54 гэсэн харьцаатай. Ажилчид энд байрлана. Музейн барилгуудыг огт хөндөхгүй" гэв.
| Чойжин ламын сүм музей сан хөмрөгийн өрөөгүй тул шинээр барина |
|
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |