• Өнөөдөр 2024-05-07

Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023-02-04,   380

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мозамбик Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Булган 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Мапуто хотноо тус улсын Ерөнхийлөгч Филипе Хасинто Ньюсид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Мозамбик улсын Ерөнхийлөгч Филипе Хасинто Ньюси Элчин сайд Э.Булганыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
 
Уулзалтын үеэр Элчин сайд Э.Булган Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг түүнд уламжилж, хоёр орны хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
 
Мозамбик Улсын Ерөнхийлөгч Филипе Хасинто Ньюси Элчин сайдад үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж амжилт хүсээд, Монгол-Мозамбикийн харилцааг хөгжүүлэх үйлсэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байгаагаа онцлон тэмдэглэв.
 
Монгол Улс, Бүгд Найрамдах Мозамбик Улсын хооронд 1975 оны есдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон.

Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188