Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар ирэх нэгдүгээр сарын 1-нээс цементийн үнийг нэг тонныг нь 330-380 мянган төгрөг болгож нэмэхээр болсноо зарлалаа.
Тодруулбал, Л.Наранбаатар “Манай цементийн үнэ ирэх нэгдүгээр сарын 1-нээс өсөхөөр болж байна. Яагаад гэхээр, инфляц их өндөр байна, дизель түлшний хомсдол орж байна, ажиллах хүчний зардал асар нэмэгдэж байна. Дээрээс нь цахилгааны төлбөр, төмөр замын зардлыг нэмэгдчихлээ. Тиймээс ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс манай цемент үйлдвэр дээрээ НӨАТ орсон үнээрээ задгай нь 330 мянган төгрөг, савтай нь 385 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Гэхдээ “МАК”-ын цемент нэг тонн нь 400-450 мянган төгрөг, “Мон цемент”-ийнх 300-380 мянган төгрөг байгаатай харьцуулахад 10-30 хувиар хямд гэсэн үг.
Ирэх оны эхний өдрөөс үнэ нэмэгдэх боловч зах зээлд хомсдол үүсэхгүй гэж харж байгаа. Тухайлбал, ирэх онд Төв аймгийн Хятадын цементийн үйлдвэр, Ховдын цементийн үйлдвэр ашиглалтад орно. Тэгэхээр цементийн хомсдолд орохгүй, харин өрсөлдөөн ихтэй байна гэж төсөөлж байгаа" гэлээ.
Л.НАРАНБААТАР: ИРЭХ САРД ЦЕМЕНТИЙНХЭЭ ҮНИЙГ 330-380 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОЖ НЭМНЭ |
|