• Өнөөдөр 2024-04-27

Элчин сайд Л.Болд олон улсын шүүхийн ерөнхийлөгч Жоан Доногхютэй уулзлаа

2022-12-10,   345

     Монгол Улсаас Нидерландын Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд НҮБ-ын Олон улсын шүүхийн Ерөнхийлөгч, шүүгч Жоан Доногхютэй Гааг хотноо арванхоёрдугаар сарын 7-ны өдөр танилцах уулзалт хийв. Тус уулзалтад Олон улсын шүүхийн Тамгын газрын дарга  П.Гаутиер байлцав.
 
      Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны асуудал, тухайлбал олон улсын нийтийн эрх зүйн чиглэлээр манай хүний нөөцийг бэхжүүлэх, залуу хуульчдыг тус шүүхэд дадлагажуулах, туршлага судлах, Олон улсын шүүхийн үүрэг, хариуцлагын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх арга хэмжээ хамтран зохион байгуулах зэрэг асуудлыг хөндөн ярилцав.
 
      Тус байгууллага нь НҮБ-ын дүрмээр тогтоосон Нэгдсэн Үндэстний шүүхийн гол байгууллага бөгөөд түүний чиг үүрэг, үйл ажиллагаа, бүтцийг Олон улсын шүүхийн дүрмээр зохицуулсан байдаг.
 
 

Элчин сайд Л.Болд олон улсын шүүхийн ерөнхийлөгч Жоан Доногхютэй уулзлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188