• Өнөөдөр 2025-04-03

Дээд шүүхээс Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хуулиудын зарим зүйл заалтыг тайлбарлана

2022-11-17,   402

     Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэв. 
 
      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “нотолбол зохих байдал”-д холбогдох зарим зүйл, заалтыг албан ёсоор тайлбарлах хэрэгцээ, шаардлага, хуулийн тайлбар гаргах тухай Эрүүгийн хэргийн танхимаас гаргасан саналыг хэлэлцээд тус  хуулийн 16 дугаар бүлгийн заалтуудыг шат дараатай тайлбарлах зөвшөөрөл олгож, нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх эхний тайлбарын төслийг 2023 оны нэгдүгээр сарын 31-ний дотор боловсруулахыг даалгалаа.
 
     Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан “шүүгчийг татгалзан гаргах” хүсэлт, түүнийг хянан шийдвэрлэх журамтай холбоотой зохицуулалтыг хэрхэн нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцээд эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиудад тусгагдсан ижил төстэй зохицуулалтыг нэгтгэж нэг мөр тайлбарлах нь зөв гэж үзэж, Улсын дээд шүүхийн танхимуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “шүүгчийг татгалзан гаргах”-тай холбоотой хуулийн зүйл, заалтуудыг нэг мөр тайлбарлах зөвшөөрөл олгож, тайлбарын төслийг нийт шүүгчийн хуралдаанаар шуурхай хэлэлцүүлэхээр тогтов. 

 


Дээд шүүхээс Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хуулиудын зарим зүйл заалтыг тайлбарлана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188