• Өнөөдөр 2025-04-03

Замын-Үүд – Эрээн боомтын тээврийн хэмжээг тогтвортой өсгөхөд онцгой анхаарч байна

2022-11-14,   552

       БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш олон сараар Замын-Үүд – Эрээн өртөөгөөр солилцох галт тэрэгний тоог багасгасан нь манай улсын экспорт, импортын тээврийн хэмжээ буурч, эдийн засагт сөрөг үр дагавар үзүүлэх болсон.
 
      Үүнийг УБТЗ-ын зүгээс хятадын төмөр замтай зөвлөлдөж, нягт хамтран ажилласны үр дүнд нөхцөл байдал аажмаар сайжирч, өнөөдөр тус боомтын төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн болоод байна. Гэсэн ч УБТЗ-ын хамт олон цар тахлын улмаас алдсан боломжоо нөхөхийн тулд галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, ачилтын хэмжээг өсгөхийн төлөө шаргуу ажиллаж байна.
 
        Замын-Үүд зангилааны төмөр замчид энэ сарын 10-ны өдөр нэг ээлждээ 336 вагон ачиж, нарийн царигаар 234 вагон буулгаж ээлжийн ачилтын дээд рекордыг шинэчлэн тогтоолоо. Замын-Үүд – Эрээн боомтын үйл ажиллагаа сэргэж байгаа нь Монгол Улсын эдийн засаг өсөхөд түлхэц өгөх учраас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлага төмөр замын тээврийн хэмжээг тогтвортой өсгөхөд онцгой анхааран ажиллаж байна.

Замын-Үүд – Эрээн боомтын тээврийн хэмжээг тогтвортой өсгөхөд онцгой анхаарч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188