• Өнөөдөр 2024-05-19

Сургалтын төлбөрийн зээлийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүллээ

2022-10-06,   568

      Төрийн банк дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний тэргүүлэгч  банк байх зорилтын хүрээнд, харилцагчдад зориулсан уян хатан нөхцөлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд шат дараатайгаар  нэвтрүүлж байгаа билээ. Энэ хүрээнд тухайн хүний насны онцлог, цар хүрээнд тохируулан хадгаламж болон зээл, картын бүтээгдэхүүнүүдийг харилцагчдадаа санал болгож байгаа юм. Үүний нэг нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдэд зориулсан, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад зориулсан “Сургалтын төлбөрийн зээлийн” бүтээгдэхүүн юм. Мөн магистрант, докторант зэрэг мэргэжлийн зэрэг ахиулах шатны суралцагсад энэхүү зээлийн бүтээгдэхүүнийг авах боломжтой юм.
 
    Та сарын 1,2% хүүтэй, 50 сарын хугацаатай, 100,000,000 төгрөг хүртэлх сургалтын төлбөрийн зээлийг Төрийн банкны өөрт ойр байрлах салбар нэгжээр дамжуулан судлуулах боломжтой. Та цалингийн эсвэл бизнесийн орлогоороо зээлээ судлуулаад сургалтын төлбөрийн асуудлаа хялбараар шийдээрэй. 
 
                                        Танд амжилт хүсье- Төрийн банк 
 

Сургалтын төлбөрийн зээлийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188