Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Либерал ардчилсан намын дэд дарга, Япон Улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд асан Т.Асог хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улс Монгол Улсад өнгөрсөн 30 жилийн турш хүнд хэцүү цаг үед тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн, манай сайн хөрш болохыг онцлоод хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч өргөжин хөгжихөд Ерөнхий сайд асан Ш.Абэ үнэтэй хувь нэмэр оруулж, манлайлж ирснийг дурсав.
Япон Улсын Либерал ардчилсан намын дэд дарга Т.Асо салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирж биечлэн оролцож буйд талархал илэрхийлээд, дэлхий дахин цар тахал, геополитикийн асуудалтай нүүр тулсан амаргүй цаг үед Ерөнхий сайдын хариуцлагатай албыг хашиж буйг онцолж, энэ цаг үеийг улс орнууд хамтдаа даван туулж чадна гэдэгт итгэж буйгаа хэлэв. Уулзалтаар талууд дэлхий дахины геополитикийн байдал, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, ардчилал, эрх чөлөөг бататгах, эрчим хүчний салбарт хамтран ажиллах, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ярилцлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс дэлхийн улс орнуудын нэгэн адил хүлэмжийн хийг бууруулах, байгальд ээлтэй дэвшилтэт технологи ашиглан эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох зорилт тавин ажиллаж буйг дурдаад хүрэн нүүрснээс устөрөгч гарган авах Япон, Австрали улсуудын хамтарсан туршилтын төсөлд Монгол Улс оролцох сонирхолтой байгааг илэрхийлэв. Мөн Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож, хоёр орны харилцаанд дараагийн шинэ хуудас нээгдэж байна. Шинэ 50 жилд өмнөх 50 жилийн харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр баяжуулж, ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах болно гэдэгт итгэж байна" гэв. Түүнчлэн газрын ховор элемент олборлох, Монгол иргэд Япон Улсад зорчих визийн хөнгөлөлтийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярив.
Японы Либерал ардчилсан намын дэд дарга Т.Асо ардчилсан, чөлөөт зах зээлтэй улс орнууд геополитикийн хувьд хариуцлагатай хандах цаг үед ирээд буйг онцлоод Япон Улс Монгол Улстай эрчим хүч, дэвшилтэт технологи, худалдаа эдийн засаг зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтойг тэмдэглэв.
| Япон Улс Монгол Улстай эрчим хүч, дэвшилтэт технологи, худалдаа эдийн засаг зэрэг олон чиглэлд хамтран ажиллах боломжтой |
|
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |