Монгол Улсад 15 жилийн дараа шинэ үүрэн холбооны оператор болох “ONDO” бий болсон билээ. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш олон хүний анхаарлыг татаад байгаа “ONDO” үйлчилгээний талаар цахим орчинд олон төрлийн мэдээлэл байгаа билээ. Дугаар худалдан авахаас эхлээд дата ашиглах гээд бүх зүйл нь ондоо байгаа нь хүмүүсийн анхаарлын төвд байгаа билээ. Ингээд 60-аар эхэлсэн тус дугаарын талаар мэдэж авцгаая.
ДУГААР ХУДАЛДАН АВАХ
“ONDO” дугаарыг худалдан авах нь бусад үүрэн холбооны дугаар худалдан авахаас ялгаатай. Та худалдан авахын тулд багахан дуудлага худалдаа хийх юм. Ямар нэг дугаар дээр эхний үнийн санал авах үед тухайн дугаарын нэг цаг гүйж эхэлнэ. Тухайн нэг цагийн хугацаанд танаас өөр хүн үнэ өсгөөгүй бол цаг дуусахад дугаар таных болно гэсэн үг. Харин, өөр оролцогч нэмж үнэ оруулах бүрд дуудлага худалдааны цаг арван минутаар сунана. Нийт гурван цагаар цаг сунгагдах боломжтой. Ингэснээр эрэлт ихтэй дугааруудын дуудлага худалдаа хамгийн ихдээ дөрвөн цаг үргэлжилнэ. Хугацаа дуусахад хамгийн өндөр үнийн санал өгсөн хэрэглэгч тухайн дугаарыг авах эрхтэй болно.
Дуудлага худалдаанд оролцсон ч дугаараа авч чадаагүй бол дэнчингийн мөнгийг 100 хувь буцаан авах бөгөөд нэг сая хүртэлх мөнгөн дүнг ажлын нэг өдөрт, таван сая хүртэл төгрөгийг ажлын хоёр өдөрт буцаан авах боломжтой.
АВСАН ДУГААРАА ХЭРХЭН ИДЭВХЖҮҮЛЖ, АШИГЛАХ ВЭ
Та дугаар авахдаа “Esim”болон биет симээс сонгож ашиглах боломжтой. “ONDO” дугаараа www.ondo.mn сайтаар эсвэл салбар дээр биечлэн очиж идэвхжүүлэх боломжтой.Мөн сүлжээндээ дуудлага хийж, мессеж бичих бол заавал биечлэн ирж дугаараа идэвхжүүлэх ёстой. Дуудлага худалдаагаар авсан дугаараа хоёр жилийн дотор идэвхжүүлэн ашиглах ёстой. Хэрэв хоёр жилийн хугацаанд идэвхжээгүй бол дахин худалдаанд гарна. Мөн дугаараа 60 хоногийн дараа өөр хүний нэр дээр шилжүүлж болно.

“ONDO” ДУГААРЫГ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ ГАР УТАС
Тус дугаар бусад үүрэн операторууд шиг бүх утсанд ашиглаж болохгүй юм. Гар утас нь “VoLTE” дэмждэг байх шаардлагатай. Энэ нь одоогоор зөвхөн “iPhone Xs” болон түүнээс хойших загварын утас дээр ажиллана гэсэн үг юм. “VoLTE” дэмждэг “Samsung” загварын гар утас дээр 2022 оны есдүгээр сараас эхлэн дуудлага хийх боломж нээгдэнэ. “VoLTE” дэмждэг бусад загварын утас дээр тун удахгүй ярианы үйлчилгээ нээгдэнэ. Гэхдээ “VoLTE” дэмждэггүй байсан ч “4G/LTE” дэмждэг бол ярих боломжгүй ч датагаа ашиглах, мессеж бичих боломжтой.
“TRY ME” ГЭЖ ЮУ ВЭ
“TRY ME” багц гэдэг нь Та анх дугаар захиалахдаа 22000 төгрөгөөр худалдаж авсан багц бөгөөд уг багц нь сүлжээндээ хязгааргүй ярьж, мессеж бичих болон сар бүр 10GB дата дагалдах юм. “TRY ME” багцад дагалдах эрхүүд нь бусад операторуудтай харилцан холболт хийх хүртэл сар бүр таны дугаарт идэвхжих бөгөөд дахин нэмэлт төлбөр авахгүй. Тус багцыг идэвхжүүлснээр сар бүр 10GB дата таны дугаарт урамшуулал болон орж ирнэ.
“ONDO” ҮЙЛЧИЛГЭЭ
“ONDO” дугаарууд хоорондоо дата шилжүүлэх боломжтой. Мөн дата багцын хугацаа дуусахгүй бөгөөд шинээр дата багц авах, шинэ сар эхлэхэд өмнөх дата багцын үлдэгдэл хадгалагдан үлдэнэ.
ЦАХИМ ХОЛБООС: https://ondo.mn/
https://www.facebook.com/ondo.mn/photos/?ref=page_internal
| ТАНИЛЦ: "ONDO" ДУГААРЫН ТАЛААР БИД ЮУ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ |
|
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |