Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлэл өглөө.Тэрбээр "Өнгөрөгч өдрүүдэд Хөгжлийн Банкны зүгээс хоёр том ажлыг хийж дуусгалаа. Тодруулбал, Хөгжлийн Банк олон улсад зээлжих зэрэглэлээ тогтоолгосон бөгөөд банкны зээлжих зэрэглэлээ тогтвортой түвшинд авч үлдсэн.
Мөн санхүүгийн аудитаа хийж дуусгалаа. Энэ оны өмнө 1.4 их наяд төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлага тавигдаж байсан бол зээлийн эргэн төлөлт дээр ажлууд хийгдэж үр дүн гарсан тул өнөөдрийн байдлаар 906 тэрбум төгрөгийн эрсдэлийн санг байгуулаад байна. Ингэснээр Банкны хувьд ямар нэг дампуурах эрсдэлээс гарсан гэж ойлгож болно.
Дараагийн үе шат нь үлдэгдэл зээлүүдийн эргэн төлөлтийг хангуулж банкны үйл ажиллагааг хэвийн түвшинд аваачих зорилттой байгаа.Зээлээ хаасан компаниудын хажуугаар эргэн төлөлт нь удаашралттай компаниуд ч бий. Тодруулбал, нийт 15 орчим зээлдэгчийн эргэн төлөлтөд олигтой үр дүн гарахгүй байна. Үүний томоохноос нь дурдвал, Шинэ яармаг, Эрэл, Эрин зэрэг гурван компанийн зээлийн 416 тэрбум төгрөгийн эргэн төлөлт нь дутуу байна.
Мөн төрийн өмчит компаниудын зээлийн талаар Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гаргасан. Үүний хэрэгжилтэд наадмын дараах эдгээр өдрүүдэд хангуулахаар Хөгжлийн Банк яамдуудтай хамтран ажиллаж байна. Ингэснээр Хөгжлийн Банк ирэх оны бондын эргэн төлөлтүүдийг энэ оны эцэс гэхэд ямар нэг эрсдэлгүйгээр бүрэн төлж барагдуулах чадамжтай хэмжээнд очно гэсэн зорилт тавин ажиллаж байна" гэв.
"Эрдэнэс Монгол компанийн 157 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл төлөгдөж дуусна гэсэн хүлээлттэй байгаа"Түүнчлэн "Төрийн өмчит компаниудын хувьд нийт есөн зээлийн 565 тэрбум төгрөгийн асуудал бий. Ойрын өдрүүдэд бид Эрдэнэс Монголын компанийн 157 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаа нь удахгүй төлөгдөж дуусна гэсэн хүлээлттэй байгаа.
Нөгөө талаар ТОСК болон НОСК үнэт цаас гаргаж, манай банканд эзэмшүүлэх замаар зээлийн чанарыг сайжруулна гэсэн зорилттой байна" гэдгийг нэмж хэлэв.
| Н.МАНДУУЛ: Хөгжлийн Банк дампуурах эрсдэлээс гарсан гэж ойлгож болно |
|
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |