• Өнөөдөр 2024-04-26

“Миний хөргөгч”-нд таныг сэрүүцүүлэх бэлэгнүүд орлоо

2022-05-18,   380

        Энэ долоо хоногоос эхлэн гадаа эрс халж, цаг агаар зуны хэм рүү ийнхүү шилжиж байна. Ирж буй зуны халуун өдрүүдийг SocialPay-тэй хамт сэрүүцэж, эхлүүлэхэд бэлэн үү? Урин дулаан цаг ирж буйтай зэрэгцэн бид үнэнч хэрэглэгчдэдээ зориулан нэгэн гэнэтийн бэлгийг задалж байна. 
 
Энэ бол SocialPay аппликэйшний байнгын хамтрагч GS Mongolia-ийн 1 жилийн ойг тохиолдуулан бидний хамтран хэрэгжүүлж буй “SocialPay +1 GS25” урамшуулалт аян юм. Энэхүү аян нь 2022.05.18-05.31-ний хооронд үргэлжлэх ба энэ хугацаанд SocialPay ашиглан GS25 Mongolia-ийн бүх салбараас 8000₮-өөс дээш дүнтэй худалдан авалт хийсэн хэрэглэгч бүрийн “Миний хөргөгч”-нд сэрүүхэн бэлэгнүүд орох болно.
 
Урамшуулалт аяны бэлгийн багц:
 
Tymbark juice /Raspberry, Mint/
Tymbark juice /White grape, Aloe vera/
Орео Эскимо зайрмаг
Кит Кат Рожок зайрмаг
Кит Кат Эскимо зайрмаг
Милка Эскимо зайрмаг
Орео Рожок зайрмаг
 
Та “Миний хөргөгч”-өө дүүргэхийг хүсвэл худалдан авалт хийхдээ GS25 аппликэйшнд байрлах QR кодоо заавал уншуулах шаардлагатайг битгий мартаарай. Таны бэлэг урамшуулалт аяны хугацаа дуусахад автоматаар устгагдах тул та аяны хугацаа дуусахаас өмнө амжиж бэлгээ аваарай. 
 
Харин хараахан SocialPay-ийн хэрэглэгч болж амжаагүй хүмүүс дараах QR кодыг уншуулж, аппликэйшнаа утсандаа татаад бидэнтэй нэгдэх боломжтой. 
 

“Миний хөргөгч”-нд таныг сэрүүцүүлэх бэлэгнүүд орлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188