• Өнөөдөр 2024-04-19

“Онцгойн төгөл”-д 4500 чацаргана тарьж, ургуулна

2022-05-16,   332

      Онцгой байдлын байгууллагаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 хаврын тариалалтын өдрүүдэд 74387 мод тарьж ургуулахаас ОХУ-ын ШУА-ийн харьяа Сибирийн цэцэрлэгжүүлэлтийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэмжлэгээр 30750 жимс, 4400 улиас, хус мод тарих ажлыг албаны хэмжээнд өрнүүлж байна.

Энэ хүрээнд Дундговь аймгийн Онцгой байдлын газраас “Онцгойн төгөл” төслийг хэрэгжүүлж, өнөөдөр нээлтээ хийжээ.

       Алба хаагчид тус төгөлд алба хаагчдын хүнсний хэрэгцээнд зориулж 4500 чацарганын суулгацыг тарьж, ургуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

“Онцгойн төгөл”-д 4500 чацаргана тарьж, ургуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-17 09:01:06
    irgen: OBEG-iinhan er ni ene raklam-aa bagasgamaar baigaa yum daa. Arai l dendej baina. Muuhai haragddag.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188