• Өнөөдөр 2024-04-16

ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР ЭНЭ САРЫН 20-22-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

2022-05-14,   474

       Үндэсний номын баяр энэ сарын 20-22-ны өдрүүдэд болох тов гарчээ. Тодруулбал,  УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор, "Номын соёлт ертөнц" төрийн бус байгууллагаас 31 дэх удаагаа зохион байгуулж буй Үндэсний Номын баярыг ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.
 
   Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжлэх тус номын баяраар зохиолч, орчуулагч, судлаач, ном эрхлэн гаргагч газруудын бүтээлүүдийг хямдралтайгаар авч, зохиолчоос нь гарын үсэгтэйгээр худалдан авах боломжтойгоороо төдийгүй ховор хуучин номын худалдаа болдог билээ. Энэ удаагийн номын баярыг "Илүү их уншъя" гэсэн уриатайгаар зохион байгуулах байна.

ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР ЭНЭ САРЫН 20-22-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188