Завхан аймаг эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилттойгоо уялдуулан, сумдад жижиг үйлдвэр байгуулж байгаа иргэдэд олгохоор шийдвэрлэсэн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. Аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөлийн ээлжит хурал болж, дараах санхүүгийн дэмжлэгүүдийг хэлэлцэн баталлаа. Энэ жил шинээр хоёр хөтөлбөр нэмж батлан улсын хэмжээнд долоон хөтөлбөр 28 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахаар батлагдсан байна. Тухайлбал, нийтийг хамарсан ажлын байр хөтөлбөрийн хүрээнд 24 суманд 500 ажлын байрыг бий болгоход 200 сая төгрөг зарцуулна. Мөн ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэхэд 18 сумын 23 ахмадад 24.84 сая төгрөг. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 22 сумын 58 малчныг малжуулахад 254 сая төгрөгийг тус тус зарцуулж, 116 ажлын байрыг бий болгохоор шийдвэрлээд буй. Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн хүрээнд ажлын байрыг дэмжихэд 30 иргэнд 300 сая төгрөгийг олгоно. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжихэд 18 иргэнд 144 сая төгрөг, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 101 иргэнд 10.7 сая төгрөгийг олгох юм. Мөн ахмад настан 20 иргэнд 100 сая төгрөг, нийт 554.7 сая төгрөгийн дэмжлэгийг олгосноор аймгийн хэмжээнд нийт 169 ажлын байр бий болох юм.
| Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжихэд 114 сая төгрөг зарцуулна |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |