• Өнөөдөр 2024-05-18

Дэлхийн тэргүүн баячуудын нэг Жефф Безос нэг цагийн дотор 20 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

2022-05-02,   699

“Amazon” компани 2022 оны эхний улирлын борлуулалтаараа алдагдал хүлээж, тус компанийн хувьцаа 14 хувиар унажээ. Тэгвэл хувьцааны ханшийн уналттай холбоотойгоор “Amazon” компанийн гүйцэтгэх захирал, дэлхийн тэргүүн баячуудын нэг Жефф Безос нэг цагийн дотор 20.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээж, “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийн мэдээлснээр түүний хөрөнгө 148.48 тэрбум ам.доллар болсон байна.

               Дэлхийн тэргүүн баян “Tesla” болон “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал Элон Маскийн дараа ордог дэлхийн хоёр дахь баян Жефф Безос он гарснаас хойш нийт 44 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байгаа аж.

 

 


Дэлхийн тэргүүн баячуудын нэг Жефф Безос нэг цагийн дотор 20 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188