• Өнөөдөр 2024-05-05

Нийтийн тээврийн орлого 50 хувиар буурчээ

2022-04-14,   382

   Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болсон юм.  Хурлаар Нийслэлийн Нийтийн тээврийн газар болон “Сити баз консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээний биелэлтийг шалгаж, үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах ажлын хэсэг тайлангаа танилцуулсан.

  Гэрээний гол зорилго нь нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг нэмэгдүүлэх байсан ч гэрээ байгуулснаас хойш нийтийн тээврийн орлого жил бүр буурсан үзүүлэлттэй гарчээ. 

  2017 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум байсан бол 2018 онд 43 тэрбум, 2019 онд 36, 2020 онд 27, 2021 онд 25 тэрбум болж, 50 хувиар буурчээ. Гэтэл нийслэлийн төсвөөс гарч байгаа мөнгөн дүн нэмэгдсээр ирсэн байна. Иймээс гэрээний хэрэгжилт бүрэн биелээгүй  тус гэрээг цуцлахыг Нийслэлийн Нийтийн тээврийн газарт үүрэг болгожээ.
 
 

Нийтийн тээврийн орлого 50 хувиар буурчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188