• Өнөөдөр 2024-05-04

“Аюулгүй галлагаа” нэгдсэн арга хэмжээнд 5480 гаруй иргэнийг хамруулжээ

2022-02-25,   384

  Онцгой байдлын ерөнхий газраас галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын стандарт, норм, айл өрхийн пийшин, яндангийн галын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор “Аюулгүй галлагаа” аяныг улсын хэмжээнд зохион байгуулжээ.
  
  Энэ хүрээнд Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги болон Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Тосонцэнгэл, Их-Уул сумдын айл өрхүүдэд пийшин, зуухны аюулгүй байдлыг хангах мэдээлэл, зөвлөмжийг өгч ажилласан байна.
 
  Бүх шатны Засаг дарга нартай хамтран хэрэгжүүлсэн тус арга хэмжээнд 3867 өрхийн 5488 иргэн хамрагдсан байна гэж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
 

“Аюулгүй галлагаа” нэгдсэн арга хэмжээнд 5480 гаруй иргэнийг хамруулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188