• Өнөөдөр 2024-05-04

Ц.МАГАЛЖАВ: Үндэсний спортын хорооны Анхдугаар чуулганыг энэ сарын 28-нд зохион байгуулна

2022-02-23,   994

  Монголын үндэсний спортын хорооны анхдугаар чуулганыг зохион байгуулах болсонтой холбоотойгоор Биеийн тамир спортын хорооноос өнөөдөр мэдэгдэл хийлээ.  Монголын Үндэсний спортын хорооны дарга Ц.Магалжав сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.


  Тэрбээр “Монголын үндэсний спортын холбоод нэгдэн, үндэсний спортын хороог шинэчлэн байгуулаад ажиллаж байна. Монголчуудын гол ялгарах зүйл бол үндэсний спорт билээ.  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хоёрдугаар сарын 28-ны өдөр төрийн ордонд Үндэсний спортын холбооны Анхдугаар чуулганыг зохион байгуулахаар болсон.
 
Уг чуулганд Үндэсний спортын 15 холбооны төлөөлөгчид болох 800 хүн оролцоно. Энэхүү уулзалтаар Үндэсний спортын холбоо тус бүрийн чиг хандлага, цаашдын зорилго зорилт хөтөлбөрийг хэлэлцэнэ.
 
  Чуулганы гол зорилго бол Үндэсний спортын холбоод, Үндэсний спортын хорооны ажил болон өв соёлоо хадгалан үлдээх, үндэсний спортыг хөгжүүлэх, төрөөс хэрхэн дэмжиж, хамтран ажилдах боломжтой вэ гэдэг гол асуудлуудыг хэлэлцэнэ. Хэлэлцүүлгээс гарсан саналыг  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний спортын тухай зарлиг, тогтоолыг гаргахдаа тусгана гэж найдаж байна” гэв.
 
  Тод манлай уяач Ц.Дуламсүрэн:  “Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ерөнхий сайд байх хугацаандаа монгол наадам, монгол адуугаа авч үлдэх эх хэлээ авч үлдэж байгаатай адил зүйлээ гэж хэлсэн байдаг. Энэхүү санаан дээр үндэслэн өв соёлоо хадгалан хамгаалах үүднээс    Үндэсний спортын 15 холбоод 2021 онд нэгдэн Үндэсний спортын холбоог байгуулсан юм. Удахгүй зохион байгуулагдах анхдугаар чуулган бол шинээр бий болсон Үндэсний холбооны анхны нэгдсэн уулзалт юм. 
 
  Мөн Үндэсний спортын холбоодын дотоод асуудлуудыг хэлэлцэх боломжгүй. Учир нь нэгдсэн хорооны цаашдын үйл ажиллагаа нь дээр үндэслэн ярилцана. Хамгийн чухал нь өв соёлоо цаашдаа хэрхэн авч үлдэх талаар уг чуулганаар зөвшилцөнө” гэлээ.
 

Ц.МАГАЛЖАВ: Үндэсний спортын хорооны Анхдугаар чуулганыг энэ сарын 28-нд зохион байгуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188