• Өнөөдөр 2024-05-18

Ё.ЖАРГАЛСАЙХАН: Замын-Үүд боомтоор 33800 тонн ачаа нэвтрүүллээ

2022-02-18,   489

  Монгол Улсын Шадар сайдын 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны 196-р тушаалаар хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэхээр байгуулагдсан ажлын дэд хэсэг нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
 
  Тус уулзалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Замын-Үүд боомтоор нэгдүгээр сарын 11-ээс эхлэн чингэлэг тээвэрлэлт хийж эхэлснээс 1894 чингэлгээр 33800 тонн ачаа төмөр замаар 21 чингэлэг эм,эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлжээ. Ачааг төрлөөр нь ангилбал хүнсний бүтээгдэхүүн, химийн бодис, хуванцар эдлэл, барилгын материал, тоног төхөөрөмж, гэр ахуйн бараа, хувцас, цахилгаан бараа зонхилж байна. Өдөрт дунджаар 50-70 орчим чингэлэг оруулж байгаа. Ачааны тоог нэмэгдүүлэхэд хоёр улсын чингэлэг солилцох талбайн багтаамжаар хязгаарлагдаж байгаа учир БНХАУ-тай талбайг өргөжүүлэх талаар санал солилцон ажиллаж байна. Мөн Хятадын талаас ачаа барааны нэгдсэн цогц платформыг идэвхжүүлж байна. Одоогоор туршилтын шатандаа явж байгаа, идэвхжээд хэрэглэгчдэд хүрвэл, ачааны талаар үнэ болон, хаяг байршил зэргийг ил тодоор харах  боломж бүрдэх юм” гэв.
 
  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан “2022 оны хоёрдугаар сард Тяньжин боомтоос импортын ачаатай 1206 чингэлэг 21 галт тэрэг, БНХАУ-ын бусад өртөөнөөс 361 чингэлэг зургаан галт тэргээр Замын-Үүд боомтоор төмөр замаар орж ирсэн. Чингэлгүүдийг төрлөөр нь ангилбал 21 нь эм, эмийн бүтээгдэхүүн, 101 хүнс, 1362 нь бусад ачаа байна” гэлээ.
 
  Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлчилгээний газрын дэд дарга Ц.Эрдэнэчулуун “ Өнөөдрийн байдлаар БНХАУ-тай хамтран Замын-Үүд, Гашуун сухайт, Ханги, Булганы боомт зэрэг дөрвөн газраар ачааг зөөж байна. Зөөж буй ачааны төрөл нь  нүүрс, Оюу толгойн зэсийн баяжмал, бараа материал зэрэг зүйлс багтаж байгаа. Мөн ОХУ-тай залгаа боомтуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэсэн юм.
 
  Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн “1890 гаруй чингэлэг буюу 33800 тонн ачаа барааг оруулж ирсэн. Давхцаагүй тоогоор 234 нэр төрлийн барааг импортолсон. Хүнс,Невт, Автомашин, техник зэрэг зүйлс өнгөрсөн оныхоос тодорхой хувиар илүү импортлогдсон” гэв.

Ё.ЖАРГАЛСАЙХАН: Замын-Үүд боомтоор 33800 тонн ачаа нэвтрүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188