Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар “Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан тайлбар өглөө.
Тэрбээр “Бид зээл аваад дараа жилээс ньэргэн төлөлтөө эхлүүлсэн. Одоо тухайн үеийн ханшаар нийт 126 тэрбум төгрөгөөс 118 тэрбум төгрөгийг хүү, ханшийн алдагдалтай нь хамт төлсөн байгаа юм. Ханшийн алдагдал нь 30 гаруй тэрбум байна. 50 сая ам.доллар буюу 118 тэрбум төгрөгийг бид төлсөн. Тухайн үеийн ханшаар нэг ам.доллар 1943 төгрөг байсан. Өнөөдөр валют яаж өссөнийг бүгд мэдэж байгаа. Хөгжлийн банк ханшийн эсрэг авах арга хэмжээний санал огт тавиагүй. Бид эргэн төлөлтөө хурдан хийх, эсвэл хямд эх үүсвэртэй зээл гаднаас татах арга хэмжээ авч байснаар 2018, 2019 онд илүү төлөлт хийж байсан.
Барилгын материалын үнэ нэмэгдсэн. Өнөөдөр цементийн үнэ 196 мянган төгрөг байна. Хөгжлийн банкнаас авсан мөнгө үйлдвэртээ бүрэн зарцуулагдсан уу зэрэг баримт материалыг бүрдүүлээд явж байна. “Монцемент” төслийн хүрээнд гурван цогц үйлдвэр бий болсон. Энэ бол хөгжлийн төсөл. Үүнийг манайхан хэрэглээний зээлтэй андуураад байна. Бид олон улсад судалгаа шинжилгээ хийж 80 хувийн хөрөнгө босгож, 20 хувийг Хөгжлийн банкнаас зээлсэн” гэлээ.
Н.МӨНХНАСАН: Хөгжлийн банкнаас авсан зээлээсээ 118 тэрбум төгрөгийг бид төлсөн |
|