• Өнөөдөр 2024-05-18

Газрын тосны үнэ сүүлийн долоон жилийн дээд хэмжээнд хүрч өслөө

2022-01-19,   477

Дэлхий даяар нийлүүлэлт нь багасаж, газрын тосны үнэ өсөж, сүүлийн долоон жилийн дээд хэмжээнд хүрэв.

Брент газрын тосны фьючерс үнэ 1.03 хувиар өсөж, нэг баррель нь 87.51 ам.доллар болжээ. Харин WTI төрлийн газрын тосны фьючерс нь 1.9 хувиар өсөж, 85.43 ам.долларт хүрсэн. Газрын тосны дээрх хоёр жишиг үзүүлэлт хоёулаа 2014 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрч өсжээ.

           Тэгвэл газрын тос олборлогч, нийлүүлэгч ОПЕК-ийн бүлэг “Энэ онд газрын тосны үнэ 100 ам.долларт хүрэхгүй” гэж үзэж байгаа бөгөөд эсрэгээрээ 2000 оноос хойших хамгийн доод хэмжээнд хүрнэ гэж таамагласан байна.

 


Газрын тосны үнэ сүүлийн долоон жилийн дээд хэмжээнд хүрч өслөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188