• Өнөөдөр 2024-05-18

Гал сөнөөгчдөөс анхны гавьяат төрлөө

2021-12-28,   443

   Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Эрдэнэбилэг “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнууллаа. Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм. Ахлах ахлагч Д.Эрдэнэбилэг нь Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан ес дэх гавьяат  буюу гал сөнөөгчдөөс төрсөн анхны гавьяат болж байна.
 

  Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 19 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа юм. Ажиллах хугацаандаа ахуйн гал түймрийн  3120 удаагийн дуудлагаар 3120 ажиллаж, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 5.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 1975 удаагийн гал түймэр дээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган өөрийн биеэр 684 хүнийг, тасгийн бие бүрэлдэхүүнийг удирдан зохион байгуулж 2162 хүнийг болзошгүй гал түймрийн аюулаас авран хамгаалсан.

 
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо “Юмт Бөмбөгөр” худалдааны төв, Сонгино хайрхан дүүрэг 18 дугаар хороо “НИК”-ийн шатахууны агуулахын резервуар, Баянзүрх дүүрэг арваннэгдүгээр хороо Залаатын амны “Голын эрэг амралтын газрын байр, МАХН-ын байр, Баянгол дүүргийн “Бөөний бараа бааз”-ын цаасны үйлдвэр, Баянзүрх дүүргийн төмрийн үйлдвэр, “Уран зургийн галерей”, Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо Саруул худалдааны төв, Баянзүрх дүүргийн зургадугаар хороо Сандей Плаза худалдааны төв, Сүхбаатар дүүргийн  зургадугаар хороо Багшийн хөгжлийн ордон, Баянгол дүүргийн тавдугаар хороо “Дашваанжил” ХХК-ийн  борлуулалтын төв, Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо Засгийн газрын ордны хуралдааны өрөө, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Хаан гэр, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо Е Март худалдааны төв, Хан-Уул  дүүргийн  гуравдугаар хороо “Говь Кашмер”-ийн үйлдвэрийн барилгын дээвэрт  тус тус гарсан гал түймэр дээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласан шилдэг алба хаагчдын нэг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 

Гал сөнөөгчдөөс анхны гавьяат төрлөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-28 20:58:54
    Зочин: Гал тавигчид байгаагүй бол үхсэний гавь...
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188