• Өнөөдөр 2024-05-18

Эрээнээс гааль хүртэл бараа бүтээгдэхүүн хэвийн нэвтрүүлэхээр болжээ

2021-12-22,   718

    БНХАУ-ын Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас автозамын боомтын үйлажиллагааг жигдрүүлэх ажилд үнэлэлт өгөх зорилгоор энэ оны арванхоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Эрээн боомтоор чингэлэг тээвэр хийх туршилтыг хоёр үе шаттай явуулж, ӨМӨЗО-оос ирсэн шалгалтын баг үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, тээвэрлэлтийн явцтай танилцжээ.
 
    Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн автозамын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг жигдрүүлэх хүрээнд Эрээн боомтын Хуан Юй гаалийн баталгаат талбайд бараа бүтээгдэхүүн хэвийн нэвтэрч болох бөгөөд талбайд нэвтрэх жолооч, бусад ажилтнууд 48 цагийн дотор хийлгэсэн ПГУ шинжилгээний хариутай байх шаардлагатай талаар Эрээн хотын Шуурхай штабаас олон нийтэд мэдэгдсэн байна.
 
   Энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд “Хуан Юй ложистикс” талбайн гадна байгаа том оврын ачааг гурван хоногийн хугацаанд талбайд нэвтрүүлэхийг зөвшөөрч, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Хятадын тал 20-ны өдрөөс Эрээнд гацсан 130 гаруй Монгол тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт хүргэх ажлыг эхлүүлж, 20-ны өдөр ачаатай 61 машин, 38 импортын шинэ автомашин, механизм, нийт 99 тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт тээвэрлэж хүргэжээ. Улмаар манай талаас 21-ний өдрийн 08.00-15.10 цагийн хооронд ачаатай 61 тээврийн хэрэгсэл буюу нийт 2786 тонн ачаа барилгын материал 26 машин, дөрвөн маш гэр ахуйн хоёр машин хүнс, нгэ машин бэхжүүлэгч, хоёр машин бодис,  найман тоног төхөөрөмж хоёр машин төрөл бүрийн бараа 24 машин ачсан тээврийн хэрэгсэл болон 38 импортын шинэ автомашин, механизм (автобус, суудлын машин, ачааны машин, эксковатор)-ыг татан авах ажлыг зохион байгуулсан байна.
 
   Хятадын талд гацсан тээврийг хэрэгслийг татан авах ажлыг хэрэгжүүлэх явцад урьдчилан тооцох аргагүй нөхцөл байдал үүсэж, асахгүй удсан зуны түлштэй тээврийн хэрэгслийг асаах, зарим машины гаалийн бүрдүүлэлт хийх, жин тонн, өндрийн хэмжээ хэтэрсэн ачааг цэгцлэх зэрэг ажлыг Хятадын талаас зохион байгуулсан. 
 
Эрээн хотын Ардын Засгийн газрын Гадаад хэргийн газраас 22-ны өдөр “0” цэгт ариутгал хийж, бүтэн өдөр өнжүүлж, 23-ны өдөр үлдсэн машиныг “0” цэгт хүргэх талаар мэдэгдсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ. 

Эрээнээс гааль хүртэл бараа бүтээгдэхүүн хэвийн нэвтрүүлэхээр болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188