• Өнөөдөр 2024-05-16

Тариачдын хураасан ургацын 30 хувь нь борлогдоогүй байна

2021-12-01,   583

Энэ жил нийт хураан авсан ургацын 50.000 гаруй тонныг ХАА-г дэмжих сан буюу улс худалдан авсан бол 200 мянга орчмыг гурилын үйлдвэрүүд авсан. Харин яг одоо тариаланчдын үтрэм дээр 130 мянга гаруй тонн буюу нийт хураан авсан ургацын 30 хувь орчим буудай борлогдоогүй үлдсэн гэдгийг Монголын тариаланчдын холбооноос мэдээлэв. Мөн борлуулалтад үүссэн энэ хүндрэл нь энэ онд импортолсон буюу гадаадаас оруулж ирсэн буудайтай холбоотой. Үүний улмаас тариаланчдын дийлэнх нь өнөөдөр үтрэм талбай дээр буудайгаа манаад сууж байгаа аж.
 
ХАА-г дэмжих санд худалдсан нийт 50.6 мянган тонн буудайн, 900 тонн нь нэгдүгээр зэрэг, 2.000 тонн орчим нь хоёрдугаар зэрэг 11.7 мянган тонн орчим нь гуравдугаар зэрэг 35.5 мянган тонн орчим нь дөрөвдүгээр зэрэгт тушаагдсан байна.

Тариачдын хураасан ургацын 30 хувь нь борлогдоогүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188