• Өнөөдөр 2025-04-03

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК 1.9 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛААД БАЙНА

2021-02-04,   439

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд  энэ жил нийт 22 сая тонн нүүрс олборлож, 21.2 сая тонн нүүрс борлуулахаар тусгажээ. Тодруулбал, Цанхийн баруун уурхайгаас 8 сая тонн нүүрс олборлож, 7.67 сая тонныг борлуулах, Цанхийн зүүн уурхайгаас 12 сая тонн нүүрс олборлож, 11.64 сая тонныг борлуулах, Бортээгийн уурхайгаас 2 сая тонн нүүрс олборлож, 1.9 сая тонныг нь борлуулахаар төлөвлөсөн байна.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон ковид цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин, уурхайн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй ханган ажиллаж буй бөгөөд 2021 оны нэгдүгээр сард  308 тэрбум төгрөгийн мөнгөн дүн бүхий 1.9 сая.тн нүүрс борлуулжээ. Өнгөрсөн жил Монгол Улсын нүүрсний экспортын орлого 2.126 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд 2020 онд  1.68 их наяд төгрөгийн мөнгөн дүн бүхий 11.9 сая.тн нүүрс борлуулжээ.
 
 
 
 

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК 1.9 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛААД БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188