• Өнөөдөр 2025-04-03

ХӨРӨНГИЙН БИРЖИД ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 5 САЯ ХУВЬЦАА АРИЛЖИВ

2021-02-02,   369

ЛэндМН ББСБ" ХК нь өнгөрсөн 7 хоногт олон нийтээс 205.204 ширхэг хувьцаа худалдан авсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 24-нөөс 2021 оны 1 дүгээр сарын 29-нийг хүртлэх хугацаанд нийт 33 сая энгийн хувьцааг худалдан авчээ. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 330 ширхэг компанийн бондыг нийт 33.2 сая төгрөгөөр арилжсан байна. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 133.753 ширхэг нэгж эрхийг нийт 14,640,612.74 төгрөгөөр арилжаалсан байна. 
 
Өнгөрсөн 7 хоногт Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20 ширхэг үнэт цаасыг нийт 8 сая төгрөгөөр арилжив. 1 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,004,364,822,754 төгрөг болсон бол  ТОП-20 индекс  21,530.23 нэгж болж өмнөх 7 хоногоос 1.01 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
 
Эх сурвалж: https://www.montsame.mn/
 
 

ХӨРӨНГИЙН БИРЖИД ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 5 САЯ ХУВЬЦАА АРИЛЖИВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188