• Өнөөдөр 2024-05-15

Х.ХЭРЛЭН: Өнөөдөртөө багтаж шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгана

2021-08-03,   510

       Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тосны газар, Монголбанк, импортлогч аж ахуйн нэгжүүдтэй шатахууны асуудлаар уулзалт зохион байгууллаа.  
 
Энэ үеэр АМГТГ-ын дарга Х.Хэрлэн "Монгол Улс газрын тос экспортолж эхлээд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд улсын төсөвт 2.3 их наяд орчим төгрөгийг төвлөрүүлсэн. Төрийн захиргааны байгууллага болох манай агентлаг жижиглэнгийн үнэд хяналт тавьдаг. Үнэ тогтоодоггүй. Бид аль болох ард иргэдийн нуруунд ачаа үүрүүлэхгүй, дэлхийн зах зээлд дээрх нефтийн үнийг барьж байгаа.
 
Үүсээд байгаа нөхцөл байдлын хүрээнд сүүлийн хоёр хоногт ажиллаад 100 төгрөгөөр шатахууны жижиглэнгийн үнийг буулгах чиглэл өгсөн. Зарим аж ахуйн нэгж 50 төгрөгөөр буулгасан. Өнөөдөртөө багтаж шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгана. Шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзсэн" гэлээ.

Х.ХЭРЛЭН: Өнөөдөртөө багтаж шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-03 17:58:54
    Маам.Ганцогт: Одоо тэтгэвэр , цалингаа -2 дахин нэм , чадахгүй бол МАН-УИХ тарах харагтээ , шатхуун ипордлогчидийн халаасанд орцон төр засаг таррр. Хужааруу 6аргаж бгаа газрийн тосоо зогсоо чадахгүй бол хужаагаас хямдалтайгаар шатахуун авах хэрэгтээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-03 17:58:47
    Маам.Ганцогт: Одоо тэтгэвэр , цалингаа -2 дахин нэм , чадахгүй бол МАН-УИХ тарах харагтээ , шатхуун ипордлогчидийн халаасанд орцон төр засаг таррр. Хужааруу 6аргаж бгаа газрийн тосоо зогсоо чадахгүй бол хужаагаас хямдалтайгаар шатахуун авах хэрэгтээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-03 15:33:36
    fuk u: surtsan llruud shuu. 600 nemeed eserguutsuul 50-100 buulgachii. tegeel nammm gej boddog boltoi
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188