• Өнөөдөр 2024-05-15

Г.ЁНДОН: Шатахууныг үнийг нэмээгүй бол хомсдолд орохоор байлаа

2021-08-03,   773

      Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, АМГТГ-аас аж ахуй нэгжүүдтэй шатахууны үнийн асуудлаар хамтарсан уулзалт хийж байна.
 
Уул уурхайн сайд Г.Ёндон "Газрын тосны бүтээгдэхүүний үнэ 3.6 дахин нэмэгдсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний үнийн хувьд олон арга хэмжээ авсан. 2018 оны нэгдүгээр сарын 24-нд газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварыг АИ-80, АИ-92 дээр тэглэсэн. Энэ шийдвэр одоог хүртэл хэвээрээ байгаа. Бусад бүтээгдэхүүн дээр татвар хэвээр байгаа.
 
Мөн газрын тосны зах зээлийн үнэ буурсан үед санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглаж, зах зээлийн үнийг тогтвортой барих хэлэлцээр хийсэн. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний үнийг 1450 төгрөгөөр барьсан. Дэлхийн зах зээлийн үнэ өсөж байсан ч манайд тогтвортой байсан. Энэ оны нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэл ААН-үүдийн алдагдал литр тутамд 600 төгрөгт хүрсэн. Энэ хэвээрээ байсан бол бензиний хомсдолд орохоор байлаа. Нефть импортлогч аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээж эхэлсэн" гэв. 

Г.ЁНДОН: Шатахууныг үнийг нэмээгүй бол хомсдолд орохоор байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-04 19:16:24
    Ж: Хахаха заза сонгууль гээл бариад байсын бна. Одоо яасан ч яахав тээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-03 18:30:14
    Зочин: Хуцдаг халтар вэ.Шатахуун импортлогч нар хэзээ ч алдагдалтай ажиллаж байгаагүй.Шатахууны үнэ дэохий дээр навс цначихаад байхад манайх буулгасан юмуу 100 төгрөг буулгасныгаа их юм боддог Төр засаг энэ улсыг удирдаж бйгаа юм бол дорвитойхон арга хэмжээ аваачээ. Сонгуулийн үеэрэднээс халамж аваагүйл юм бол ажлаа хий үнийг нь буулга.Ард түмнээ битгий бас доромжил…
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188