• Өнөөдөр 2024-04-20

Вьетнамын зах зээлд Монголын хөлдөөсөн мах, коксжсон болон эрчим хүчний нүүрс нийлүүлэхээр тохирчээ

2021-07-21,   565

Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайд Д.Билэгдорж энэ сарын 19-ний өдөр Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд Нгуен Минь Вутай уулзалт хийв.  

Талууд Монгол-Вьетнамын хоорондын харилцааны түвшинг ахиулах, хоёр улсын хооронд зорчигч болон ачаа тээврийн шууд нислэгтэй болох, Вьетнамын зах зээлд Монголын хөлдөөсөн мах, коксжсон болон эрчим хүчний нүүрс нийлүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, дээрх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохирсон байна.

Түүнчлэн Вьетнамын тал боломж гарсан даруй өндөр түвшний харилцан айлчлалыг сэргээх саналтай байгаагаа илэрхийлжээ.

 


Вьетнамын зах зээлд Монголын хөлдөөсөн мах, коксжсон болон эрчим хүчний нүүрс нийлүүлэхээр тохирчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188