2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Үүний хүрээнд “Банкийг хувьцаат компанийн хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журам”-д зааснаар системийн нөлөө бүхий банкнууд Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө боловсруулан 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийн дотор Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлэн хянуулах үүрэгтэй.
Голомт банк нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өглөө.
Голомт банкны хувьцааг анх удаа олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Мирэ Эссет Секьюритис Монгол” ҮЦК ХХК, туслах андеррайтераар “Голомт капитал” ҮЦК ХХК, хууль зүйн зөвлөхөөр “Өмгөөллийн Санхүүгийн Хуулийн Зөвлөх” ХХК, хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар KPMG /”Кэй Пи Эм Жи аудит” ХХК/, санхүүгийн аудитаар PWC /”Прайсуотерхаускуперс аудит” ХХК/ зэрэг олон улсын болон дотоодын шилдэг, нэр хүнд бүхий байгууллагууд хамтран ажиллаж байна.
![]()
Анхдагч алдрын титмийг олонтаа хүртсэн Голомт банк анх удаа олон улсын төлбөрийн картын системийг нэвтрүүлж, анхны Мастеркарт, Visa картыг харилцагчдынхаа гарт хүргээд зогсохгүй анхны интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээ, ухаалаг утсанд суурилсан банкны аппликейшн болох Смарт банк, Өөртөө үйлчлэх банк, SocialPay дижитал хэтэвч зэрэг зах зээлд нэвтрүүлсэн үйлчилгээ бүр нь Монголын банк санхүүгийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж, дэлхийн жишиг Монголын банк болохоор зорин ажиллаж байна.
Голомт банкны зүгээс хийж хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагаа нь Монголын банк санхүүгийн салбарт бодит хувь нэмрээ оруулан, цаашдаа ч хөгжлийн нэгэн томоохон хурдасгуур байх болно гэдэгт итгэлтэй байна.
| Голомт банк нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өглөө |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |