Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо маргааш үдээс өмнө хуралдах товтой байна. Бодлогын хороогоор одоо зургаан хувь байгаа бодлогын хүүг хэвээр үлдээх, эсэхийг шийдэх юм. 2020 оны арван нэгдүгээр сараас хойш бодлогын хүү зургаан хувь байна. Энэ нь түүхэн доод түвшинд тооцогдож байна. Засгийн газраас хэрэгжүүлсэн нийгмийн халамжийн бодлогын нөлөөгөөр (иргэн бүрд 300 мянга, хүүхдийн мөнгийг 100 мянга болгосон, вакцин хийлгэсэн иргэдэд 50 мянган төгрөг олгосон) өргөн хэрэглээний барааны үнэ ихээхэн өссөн.
Энэ нь инфляцыг өдөөн, нийслэлд 6.7 хувь, улсын хэмжээнд 6.2 хувь байна. Хэдийгээр Төв банкнаас инфляцыг зургаан хувиас өсгөхгүй байх бодлогод инфляцын дүн нийцэж байгаа ч эдийн засгийн сэргэлттэй хамт өсөх магадлалтай. Мөн ам.доллартай харьцах төгрөгийн үнэ сүүлийн саруудад тогтвортой, 2849 төгрөг байгаа ч өсөх төлөвтэй байгаа юм. Эдгээр эрсдэлийг харгалзан Мөнгөний бодлогын зөвлөл шийдвэрээ гаргана.
Мөнгөний бодлогын хороо маргааш хуралдана |
|