• Өнөөдөр 2024-04-27

НӨАТ-ын 40 сая төгрөгийн азтанг маргааш тодруулна

2021-06-19,   422

Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/  урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш  Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулна.  2021 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байна.
 
Сугалааны хонжворын дүн:
  • Сүүлээсээ гурван орон таарвал 30 мянган төгрөг
  • Дөрвөн орон таарвал 100 мянган төгрөг
  • Таван орон таарвал 500 мянган төгрөг
  • Зургаан орон таарвал нэг сая таван зуун мянган төгрөг
  • Долоон орон таарвал гурван сая төгрөг
  • Найман орон таарвал 20 сая төгрөг хожно.

НӨАТ-ын 40 сая төгрөгийн азтанг маргааш тодруулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188