Найман настай Э.Ананд хүү эмчилгээгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Тэрбээр багана нурууны түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдож, монголчуудынхaa цуглуулсан хандиваар ээжийн хамт эмчлүүлэхээр явсан юм. Тэгвэл Э.Ананд хүүгийн эхний удаагийн химийн эмчилгээ дуусчээ.
Энэ талаар хүүгийн ээжээс тодрууллаа. Тэрбээр “Нуруу нугасны хавдраас гадна цусны хорт хавдартай гэдэг нь батлагдаж, химийн эмчилгээ хийлгэж, түр хугацаанд завсарлаад байна. Хүүгийн минь цусны үзүүлэлтүүд эргэж өгсөхөөр шинжилгээ авч анхны шинжилгээтэйгээ харьцуулж, эхний хими эмчилгээ ямар үр дүнтэй байгааг нь харж үзнэ гэсэн. Хими эмчилгээний дараах хордлого бага багаар тайлагдаж байгаа. Химийн эмчилгээний үеэр хүү минь хоол идэхгүй байсан. Харин одоо ганц нэг халбага хоол идэж, бөөлжиж, гүйлгэх нь ч эрс багассан. Сарын дараа дараагийн хими эмчилгээнд орно. Энэ сарын хугацаанд нөхөн сэргээх эмчилгээ, бас өдөр бүр цусны шинжилгээ өгнө. Цусны хавдраас гадна нурууны хавдар ч бас тодорхой хэмжээнд агшсан гэж найдаж байгаа. Монголд гурван сарын хугацаанд зөвхөн нуруу, хэвлийн доод хэсэгт хавдар байсан. Гэтэл өнгөрсөн БНСУ-д өгсөн МRI-аар нурууны дээд хэсэгт жижиг хавдар илэрсэн. Нурууны хавдраас илүү цусных нь хүнд учраас эхлээд цусны хавдарын эмчилгээ хийгдэж байгаа. Ямартай ч эдгэдэг төрөл нь учраас эдгэрнэ гэсэн итгэл дүүрэн байна. Гол нь маш урт хугацааны эмчилгээ шаардлагатай гэсэн. Ийм учраас монголчуудыгаа хандивын аянаа битгий зогсоогоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Дахиж хичнээн төгрөг хэрэг болохыг урьдчилж хэлэх ямар ч боломжгүй. Хүүгийнхээ хажуунаас алхам ч холдож болохгүй, цаг тутам халуун хэмжиж тэмдэглэнэ, бие засах болгонд нь цаг минуттай хэмжээг нь бичдэг. Хүүгээсээ ганц цаг ч болов холдож болдог бол ажил хийж, мөнгө олмоор байна. Даанч тэгэх боломжгүй юм билээ. Ахын минь виз гараагүй бид хоёр хоёулахнаа ирсэн болохоор жаахан хэцүү л байна. Гэхдээ БНСУ-д байгаа монголчууд маань маш их тус болж байгаа. Хүүгийн минь төлөө өөрийнхөө идэх талхны мөнгөнөөс хагасалж, бидний төлөө залбирч байгаа монголчууддаа баярлалаа. Хүүгээ заавал эдгээгээд очно” гэлээ.
Солонгос данс: 2954 01 01 236058 КВ банк. Цогтбаатар Даваа.
Монгол данс: 5447233328 Хаан банк эмээ Цэцэгжаргал
Солонгос дахь утас: 010 5651 9510 Ээж Даваа
| Э.Ананд хүүгийн ээж: Цусны хавдар нь эдгэдэг төрөл гэсэн. Эхний хими эмчилгээ дуусаж, хүүгийн минь бие дээрдэж байна |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |