• Өнөөдөр 2024-04-29

“LAND CRUISER 300” загварын захиалга есдүгээр сар хүртэл дүүрчээ

2021-06-14,   1029

          Өнгөрсөн пүрэв гарагт буюу энэ сарын 10-нд Тоёота компани удаан хүлээлгэсэн “LAND CRUISER 300” загвараа танилцуулж, дэлхий нийтэд худалдаалж эхэлсэн. Уг загварыг Монголд “Таван богд”ХХК болон “Мөнххада”компани албан ёсоор худалдаалахаар захиалга авч эхэлсэн юм. “LAND CRUISER 300” автомашин нь хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч 188 саяас 295 сая төгрөгийн хооронд үнэтэй байгаа.
 
Тухайлбал, 
 
LC300 GX.R 3,956 сс V6 Бензин - 188,100,000₮
LC300 GX.R 3,956 cc V6 Бензин -198,400,000₮
LC300 VX 3,445 cc V6 twin-turbo Бензин - 278,500,000₮
LC300 ZX 3,445 cc V6 twin-turbo Бензин - 295,000,000₮ үнэтэй байна. 
 

Тэгвэл “LAND CRUISER 300” автомашины урьдчилсан захиалга ирэх есдүгээр сар хүртэл дүүрчээ. “Таван богд”ХХК л гэхэд 223 ширхэг “LAND CRUISER 300” автомашины захиалга авахад өдөртөө дууссан гэх бөгөөд наймдугаар сард оруулж ирж, хэрэглэгчиддээ түлхүүрийг нь гардуулах аж.

Сонирхуулахад, 2007 онд анхны Land Cruiser 200 загвар худалдаанд гарсан цагаас хойш уг загварт бүрэн шинэчлэлт хийгдээгүй байсан. Тэгвэл өнгөрсөн 14 жилийн хугацаанд “Land Cruiser”-ийн бүх загваруудад боловсруулалт хийж, “LAND CRUISER 300” загварыг бүтээсэн Тоёота компанийн зүгээс мэдэгдсэн юм.

Энэхүү загварын урт өмнөх буюу “Land-200” загвараас 20 мм-ээр нэмэгдэн 4970 мм, өргөн нь 5 мм-ээр нэмэгдэн 1985 мм болсон. Мөн 3,5 литрийн багтаамжтай хос турбо хөдөлгүүр, 10 шатлалт автомат хурдны хайрцаг суурилуулсан бөгөөд хүчин чадал нэмэгдэж, шатахуун зарцуулалт болон хорт хий ялгаруулалт бууруулжээ.

 
Түүнчлэн, “LAND CRUISER 300” автомашины жолоодлогыг өмнөх загвараас сайжруулахын тулд энэхүү автомашинд шинэ үеийн тоёота платформ буюу TNGA-г ашигласан байна. Нийт жин 200 кг багассан хэдий ч бат бөх чанар нь 20%-иар сайжирсан. Хүндийн төв болон урд тэнхлэгт ирэх ачааллыг бууруулахын тулд хөдөлгүүр болон хурдны хайрцагны байрлалыг 28 мм-ээр доош нь 70 мм-ээр хойшлуулсан байна. 
 

“LAND CRUISER 300” загварын захиалга есдүгээр сар хүртэл дүүрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-14 17:53:41
    зочин: Монголчууд ядраaгүй баян чинээлэг байна. Зээл тусламжийг зогсоохоор юм шигээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188