Голомт банк нийгмийн хариуцлага болон тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хуурай газрын эко системийг хамгаалах зорилтод тулгуурлан “Голомтын төгөл” мод тарих аяныг уламжлал болгон хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Тус аянд Голомт банкны бүх салбар нэгж, тооцооны төвийн ажилтан, албан хаагчид оролцож, хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг Үндэсний соёл амралтын хүрээлэнд 247 ширхэг гацуур мод тарьж, нийслэл хотынхоо ногоон байгууламжид өнгө нэмлээ.
2021.05.27-оос 2021.06.05-ны өдрүүдэд үргэлжилсэн мод тарих энэхүү арга хэмжээнд Голомт банкны 740 гаруй ажилтнаас гадна Голомт банкны нэрэмжит тэтгэлэг хүртсэн шилдэг оюутан залуусын төлөөлөл оролцсон юм. “Нэг өдрийн амралтаа нэг насны буянаар сольж, Голомтын төглийг бүтээцгээе” уриатай тус аянаар дамжуулан банкны нийт ажилтнууд болон залуусын оролцоог идэвхжүүлж, тогтвортой санхүүжилтэд оруулах тэдний хувь нэмрийг нэмэгдүүлснээр Монголын анхны гацуур модон төглийг байгуулж, жил бүр мод нэмж тарин төглөө баяжуулахыг зорьж байна. Гацуур мод нь хүйтэнд тэсвэртэй, ургац сайтай, жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байдаг шилмүүст ургамал юм. Мөн өвөрмөц, тааламжтай үнэр ялгаруулан аажмаар ургадаг ч бат бөх үндэснийхээ ачаар 20-60 метр хүртэл өндөр ургаж, 150 жил насалдаг онцлогтой.
![]()
Мод тарих нь мэдээж чухал боловч тарьж суулгасан модоо арчилж ургуулах, нөхөн сэргээхэд анхаарах нь ч ихээхэн ач холбогдолтой билээ. Иймд Голомт банкны хамт олон Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн мэргэжлийн баг, ажилтнуудтай хамтран модыг стандартын дагуу зөв тарих арга техникт суралцан тарьсан модоо хэрхэн арчилж ургуулах тухай заавар зөвлөмжийг авч, байгаль орчноо хайрлан хамгаалах, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд гар бие оролцлоо. Өнгөрсөн жилийн хувьд Голомт банкны ажилтнууд 250 ширхэг мод тарьж ургуулсан бол ийнхүү хоёр жилийн хугацаанд нийт 500 орчим гацуур мод тарин эх дэлхийн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулаад байна.
Голомт банкнаас байгалийн тэнцвэрт байдлыг хадгалагч эм болсон моддоо хайрлан хамгаалж, энгийн хэрнээ үнэлж баршгүй өв хөрөнгө болсон мод тарих үйлсэд бүх нийтээрээ нэгдэж, зөв арчлан ургуулахыг уриалж байна.
| “Голомтын төгөл” аяны хүрээнд 247 гацуур мод тарилаа |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |