Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-г баталсан билээ. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөнд ажлын байрыг хадгалах чиглэлд хоёр их наяд төгрөг, залуучуудыг ажил, мэргэжилд хөтлөхөд 500 тэрбум төгрөг, “Залуус I, II, III” хороололд гурван их наяд төгрөг, малчдын орлого, амьжиргааг дэмжихэд 500 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.
Үүнээс ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй олгож эхлээд буй.
Коронавируст цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал хаалга “тогшиж” эхэлснээс хойш ажлын байраа хадгалж, үйлдвэрлэл үйлчилгээгээ явуулж, зээлээ хугацаанд нь төлөхийн төлөө бүсээ чангалж, бүхий л нөөц бололцоогоо шавхаад байсан жижиг дунд бизнес эрхлэгчид энэхүү зээлийг баяртайгаар хүлээж авсан.
Өөрөөр хэлбэл, цар тахлаас болж “хаалгаа барих” дээрээ тулаад байсан аж ахуйн нэгжүүд хөл дээрээ дахин босход нь энэ хөнгөлөлттэй зээл ус агаар шиг хэрэгтэй байсан юм.
Тэгвэл гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наядын зээлэнд хамрагдах хүсэлт гаргасан ч авч чадаагүй болон хамрагдах гэж олон хоног хөөцөлдөж байгаа хоёр аж ахуйн нэгжийн төлөөллөөс зээлийн шалгуур болон олголтын талаар тодрууллаа.
“Chance chance boutique” үүсгэн байгуулагч М.Энхмаа “ Би жижигхэн дэлгүүр ажлуулж, хоёр хүнийг ажлын байраар хангаж ажилладаг. Өмнө нь орон сууцны зээл хаан банкаар дамжуулж авч байсан болохоор сая ажлын байр хадгалах зээлийг “Хаан” банкнаас авахаар хөөцөлдсөн. Коронавирус цар тахлын үед би зээлээ зогсоогоогүй. Бүсээ чангалаад төлсөөр л байгаа. Гэтэл сая зээл авахаар бичиг баримт бүрдүүлэхэд бидний чадахааргүй олон зүйлийг банкнаас шаардаж байна. Жижиг бизнес хийдэг бид нар шиг хүнд зээл олдохгүй юм шиг байна. Эхлээд банкнаас заавал барьцаа хөрөнгө шаардахаар нь би ээжийнхээ байрыг барьцаанд тавьсан. Гэтэл та 50 сая төгрөгийн зээл авах гэж байгаа бол 100 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй байх ёстой гэж байгаа юм. Хувь хүн 50 сая хүртэлх зээл авах боломжтой гэсэн биз дээ. Гэтэл гэрээрээ жижиг гар урлалын бизнес хийдэг хүнд яаж 100 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байх юм бэ. Банк зээл хүсэж буй иргэдээ бодож үзмээр юм. Би найман хоног хөөцөлдсөн. Одоо шантарч байна. Түүний оронд 50 сая төгрөгтэй ах илүү хурдан олдоно шүү” гэлээ.
Бизнес эрхлэгч О.Төртүвшин “ Би жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зээл авахаар хөөцөлдөж байна. Банкны тавьж буй шаардлага их өндөр, сүүлийн хоёр жилийн орлогын түүх сайн байх, өнгөрсөн зургаан сарын турш үйл ажиллагаа нь доголдоогүй байх ёстой гэж байгаа юм. Цар тахлын үед хэдэн удаа хатуу хөл хорилоо. Банк түүнийг судлаагүй юм уу, эсвэл боломжгүй шаардлага тавьж тэнцсэн цөөхөн байгууллагад зээл олгоё гэж шийдсэн юм уу, мэдэхгүй. Миний хувьд чадлын хэрээр л хөөцөлдөж байна. Мөн түүнийг дагаад банкинд том танилтай хүмүүс 50 сая төгрөгийн зээл бүтээгээд өгье, таван саяыг нь ажлын хөлсөнд өгчих гээд явж байна. Ер нь авч буй зээлийн 10 хувийг нь ажлын хөлсөнд авдаг юм билээ. Иймээс танил тал муутай бидэнд энэ бага хүүтэй зээл олдох нь хэцүү юм шиг байна. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ, маргааш ирээрэй гэж дуудсан. Очоод үзнэ дээ” хэмээв.

Цар тахлын хүнд цаг үеийг өөрсдийн нөөц бололцоогоор даван туулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд дахин хөл дээрээ босохын тулд, үйл ажиллагаагаа бага боловч өргөжүүлэхийн тулд төрийг царай алдаж буй нь энэ. Үндсэндээ Засгийн газрын аж ахуйн нэгжүүдээ дэмжих төлөвлөгөө дунд шатандаа арилжааны банкуудын бизнес, танил талтай нэгний халаасаа зузаалах хэрэгсэл болж хувирлаа. Арилжааны банкууд эрсдэлтэй, эргэн төлөх чадамжгүй гэж үзэх, эрсдэлээ тооцох нь зөв. Гэхдээ эрсдэлээ тооцож байна гээд хэтийдсэн өндөр шалгуур тавих нь энэ зээл зорилтот бүлэгтээ очиж чадахгүй байх суурь нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Уг нь энэ зээлийг анх зарласан нөхцөл шигээ уян хатан байдлаар олгосон бол мянга мянган аж ахуйн нэгж дампуурлаас аврагдаж, түүнийг дагаад хэдэн мянган хүн ажилтайгаа үлдэх боломжтой байлаа.
| Засгийн газрын гурван хувийн хүүтэй зээл “50 сая төгрөгийн зээл бүтээж өгье, таван саяыг нь өгчих” гэдэг луйвар болон хувирчээ |
|
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
Засгийн газар Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх тухай тогтоолыг хэлэлцэж байна
2026-05-06 11:23:03
Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
2026-05-06 11:22:40
Хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасны улмаас 25 хүн хохирчээ
2026-05-06 11:19:47
Гадаад харилцааны сайд, ССАЖЗ-ын сайд нарын уулзалт боллоо
2026-05-06 11:10:23
Оросын холимог тулаанчдын тэмцээний эрх сэргэлээ
2026-05-06 10:58:55
ЧОЙМБОЛЫН БОЛДЫН ЧАСХИЙСЭН ДҮРҮҮД
2026-05-06 08:48:54
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-05-06 08:00:04
Дарханы тамирчид спортын цол, үнэмлэх, тэмдгээ гардан авлаа
2026-05-06 07:10:00
Ж.ЭНХБАЯР “НУУВЧИНДАА” ОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХҮЧ ҮЗЭХЭЭР БЭЛДЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-05-06 07:00:00
SOS:ЧАНАРГҮЙ ГЕЛЭН БУДАГ БА ГЭРЛЭЭС ҮҮДЭЖ ХУМСНЫ ХАВДРААР ӨВЧЛӨГСӨД ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ДУГААРЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-05-06 07:00:00
ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ
2026-05-06 07:00:00
ТӨРИЙН ЦАГДАА ЧҮЛТЭМ “ПАНЗ”
2026-05-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |