• Өнөөдөр 2024-04-20

Л.Бямбажаргал: Манай улс уран олборлосноор өндөр технологи орж ирж, чанартай ажлын байр нэмэгдэнэ

2020-10-22,   1407

Сүүлийн үед уран олборлосноор малын ураг гажмгтай төрж байгаа талаар цөөнгүй мэдээлэл гарч байна. Харин Засгийн газраас томилсон мэргэжлийн хэсэг газар дээр ажиллаад энэ бүхэн уранаас болоогүй хэмээн мэдэгдсэн. Энэ талаар ШУА-ийн Физик техникийн хүрээлэнгийн ажилтан Л.Бямбажаргалтай ярилцлаа. Тэрээр физикч мэргэжилтэй, цөмийн судалгааны салбарт 33 жил ажиллаж байна.

Монголд ураны үе үе ураны хордлогын тухай шуугиан дэгддэг боллоо. Энэ асуудлыг нэг мөр цэгцэлж болохгүй юу?

Зөвхөн уран биш, цацраг идэвхит ашигт малтмалыг ашиглах талаар манай улс маш тогтвортой бодлоготой, хууль эрх зүйн орчин ч сайн бүрдсэн гэж үздэг.

-Ихэнх салбарууд хууль эрх зүйн орчин муу байна гэдэг. Ураны салбар яагаад сайн гэж үнэлэгдэж байна?

Манай цөмийн энергийн хуулийг энэ салбарын мэргэжилтнүүд боловсруулсан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Цөмийн энергийн тухай хуулийг ашигт малтмалын хуультай харьцуулахад тэс өөр. Бусад ашигт малтмалууд нөөцийн их багаас хамаараад стртатегийн ордод тооцогддог бол уран орд ямарч тохиолдолд стратегийн ордод тооцогдоно. Урантай холбогдсон бүх үйл ажиллагаа Монгол Улсын төрийн оролцоотой явагдана. Урантай холбогдсон бүх асудлыг зөвхөн УИХ шийддэг.

Төр ямар хэмжээгээр оролцох вэ?

Оюу толгойн 34 хувийг манай улс зээлээр эзэмшиж байна. Тэгвэл улсын төсвөөр хайгуул хийсэн ураны ордыг хувийн улсын ямар нэг компани эзэмшихээс үл хамааран төр 51 хувийг үнэгүй эзэмших хуультай. Өнөөдөр Мардайг ашиглаж эхэллээ гэж бодоход Монголын төр шууд 51 хувийг үнэгүй эзэмших хуультай. Харин дотоод, гадаадын компаниуд өөрсдөө хайгуулаа хийгээд, олборлох тохиолдолд төр 34 хувийг үнэгүй эзэмшинэ. Үлдсэн хувийг эзэмшигч тодорхой хувиа хэн нэгэнд шилжүүлэх, худалдах тохиолдолд заавал төрөөс зөвшөөрөл авна. Цөмийн энергийн хууль бол олон улсын жишигт бүрэн нийцсэн гэж үздэг.

Яагаад энэ хууль ийм болсон юм бэ?

Магадгүй манай УИХ-аар мэргэжилтнүүд төслийг боловсруулж гишүүд нь баталсан ганц хууль байж магадгүй. /Инээв/

Сүүлийн үед ураны аюул гээд шуугиж эхэллээ.

Хорвоо дээр хоргүй юм гэж нэг ч байхгүй. Уран нь бидэнд танил биш бодис. Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг зуршил бий. Шуугианы нэг хэсэг нь ийм айдас байж болно. Гэхдээ үе үе ингэж шуугиан дэгдээж ашиг олдог бүлэг үүссэн байх магадлалтай. Малаас гаж амьтан төрж байна гэдэг нь малын мэргэжилтнүүдийн хувьд байдаг л зүйл гэдэг. Урангүй газар төрсөн тийм амьтныг эзэн нь чимээгүйхэн далд оруулдаг бол урантай газар тийм амьтаныг Засгийн газар үзүүлж шуугина.

Та тэр гаж амьтаны төрөлт уранаас хамааралгүй гэж үзэж байна уу?

Хэрэв уранаас болсон бол Японы цөмийн бөмбөгт нэрвэгдсэн хотуудын иргэдээс өнөөдөр хэн үлдэхгүй байх. Чернобылийн ойд өнөөдөр амьтад эрүүл саруул торниж байгаа тухай бичлэгүүд интернэтэд цөөнгүй байна.

Манай улс уран олборлох нь хэн нэгний эрх ашигт хортой юу?

Физикчид ураныг олборлох тал дээр зогсдог. Өнөөгийн өндөр технологи ураныг хүний эрүүл мэндэд аюулгүйгээр ашиглах хангалттай түвшинд хүрсэн. Ураны хэрэглээ ахуйн хэрэглээ болоод удаж байгаа.

Бид ахуйдаа уран хэрэглэж байгаа юм уу?

Тийм. Дээр үеийн рентген, өнөөгийн томограф гэдэг чинь ураны хэрэглээ шүү дээ. Захын эмнэлэг л ашиглаж байгаа биздээ. Ураны олборлолт манай улсад шар нунтагаас хэтрэхгүй гэж хуульчилсан. Ураныг эсэргүүцэгчид зүгээр шантааж хийж хэдэн төгрөг салгах гэж байгаа юм.

Шантааж гэдэг нь юу гэсэн үг вэ, та ямар нэгэн ураны компанитай холбоотой юу?

Би энэ салбартаа ажиллах хугацаандаа ажлын журмаар л судалгаа хийдэг. Ямар нэгэн компанитай холбоогүй. Шантааж гэдгийн хувьд уран олборлох нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Тиймээс нийгмийн нэг хэсэг тухайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой компаний их хэмжээний хөрөнгөтэй гэж үздэг. Тэгээд компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орон нутагтаа хөрөнгө оруулдаг нь тэдний анхаарлыг татдаг. Цөмийн салбарынхан дэлхий даяар мэдээллээ солилцдог. Нэг удаа бидэнд Африкийн нэгэн оронд уранаас бус өөр шалгаанаас үүдэлтэй гаж амьтаны зураг ирсэн. Гэтэл хэдэн жилийн дараа манайд уранаас болж гарсан гаж төрөлт гэсэн тайлбартай цохиж явсан.     

Гадныхан манай улсыг уран олборлохыг яаж хардаг бол?

Ер нь хөршүүд бол таатай ханддагүй. Заримдаа шантаажлагчид тэдний гар хөл байж магадгүй гэж бодогддог.

Бид Мардайн ураныг ашиглаж болохгүй юу?

Болно л доо. Социализмын үед ашиглаж л байсан шүү дээ. Ашиглах оролдлого байсан. Гэтэл манай аваргууд оролцогч талын хувийг хятадуудад зараад асуудал мухардсан. Үүнээс 100 гаруй сая долларын хохирол манай улсад учирсан.

Ураныг ашигласнаар манай улсад хэр ашигтай вэ?

Мэдээж мөнгө манхүүгийн их өгөөжтжй. Гэхдээ би бол түүнээс илүү Монголд техник технологи нэвтэрнэ гэж хардаг. Ураны олборлолтыг дагаад өнпөр чанартай ажлын байр. Бүх салбарт өндөр технологи орж ирнэ. Манай залуучууд аливаад суралцаж, боловсрохдоо түргэн. Ураны компани хэдхэн жил ажиллахад л монголчууд асар их мэдлэг, мэдээлэлтэй болно.

Төр яагаад энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй байна?

Нийгэмд асар их өгөөжтэй энэ асуудалд төр нааштай хандаад хууль эрх зүйн орчинг маш сайн бүрдүүлчихсэн. Гэхдээ хэрэгжүүлэх тал дээр сул байгаа. Төр хэдхэн шантаачдад бууж өгөөд байгаад гайхдаг. Үүнээс болж их хэмжээний ашиг алдаж, компаниуд ч хохирч байна. Уг нь нэг мөр шийдчихэж болмоор харагдаад байгаа юм.

Заавал уран гэхгүйгээр бусад төрлийн эрчим хүчийг ашиглаж болохгүй юу?

Өнөөдөртөө дахин сэргээгдэх, цөмийн, нүүрсний гэх эрчим хүчний эх үүсвэрүүд зонхилж байна. Үүнээс хамгийн найдвартай эхний хөрөнгө оруулалт ихээр шаарддаг ч цаашдаа ашгаа өгдөг нь усан цахилгаан станц юм.

Сэргээгдэх эрчим хүч ашиггүй юу?

Үүнд би гайхаад байгаа юм. Манайд нар, салхины эрчим хүч ашиг муутай. Байнга салхитай байдаг далайн орнуудад ашигтай. Гэтэл манайд заримдаа салхигүй олон хоног болдог биз дээ. Хэрэв ашигтай байсан бол иргэдээс хэрэглээгүй нар, салхины эрчим хүчний татвар гэж авахгүй биз дээ.

Биднээс авдаг юм уу?

Анзаарвал өрх бүрийн цахилгааны мөнгөн дээр хэдэн ямнган төгрөг төгрөг нэмж авч байгаа. Энэ татварын хэмжээ 100 орчим иэрбум төгрөг болдог. Энэ мөнгөөр нэг аймагт хангалттай дулааны станц барина. Тэгээд ч сэргээгдэх эрчим хүч хүнд аж үйлдвэрийг тэтгэдэггүй. Ер нь бол ураны хайгуулын лиценцэд хязгаарлалт тавихгүйгээр олборлолт дээр хатуу хянал тавьчих хэрэгтэй байгаа юм.

Яагаад?

Ураныг хайхад газар нутаг сүйддэггүй юм. Өрөм тавж байгаа нь гарц их багыг л хэмжиж байгаа хэрэг. Ураны хайгуулыг бараг онгоцоор дээгүр нь нисээд хийчихдэг байхгүй.

Манай улс ураны нөөцөөр дэлхийд хэдэд ордог вэ?

Батлагдсан нөөцөөр 14-т, таамаг нөөцөөр 4-5-д орж байгаа.


Л.Бямбажаргал: Манай улс уран олборлосноор өндөр технологи орж ирж, чанартай ажлын байр нэмэгдэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-28 11:10:23
    Бид: Ямар эрдэитэн байх вэ. Юм мэдэхгүй амьтан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-27 20:48:53
    Х: Үнэн чанартаа энэ нөхөр өөрөө шантажчин байх магдлал өндөр юм. Ингэж чалчисныхаа төлөө ураны компанаас мөнгө саадаг эрдэмтэн нэр зүүсэн, амьдрах хэрэгсэлээ болгосон нохдууд олон. Бодит үнэнг эд нар юуч мэдэхгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-30 21:41:17
    д: Буудаад булчхымсан уур хүрээд бхын мөнгө мөнгө л гэхийн мөнгөний төлөө нүдээ ухах нь ээ сда
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-27 10:39:53
    Эмээ: ураны тухай монглд ярьж бөйгаа хүмүүс өөрсдөдөө вант улс байгуулах гэсэг ханашгүй шуналтан, монгл хүний эсрэг гэмт хэргэгтэн, ирээдүйн үр удмыг минь чимээгүй хөнөөх гэсэн алуурчин гэж л харагдаж байх юм даа. Дэлхий эко болох гэж тэмүүлж сэтгэж байхад бид өөрөөр аюулыг магтаад өөр хөгжих олон сайхан бүхнийг бодохгүй байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 22:16:42
    бадам: эрдэмтэн гуай, гүний олборлох технилогио яриачээ. цооногт өндөр концентрацитай хүхрийн хүчил гэх мэт химийн бодис хийн, уран бүхий давхрагыг уусган, соруулж авдаг. энэ давирхайгаа боловсруулахын тулд 300 д химийн элемент хэрэглэдэг. боловсруулах явцад үүссэн хортой хаягдал шаараа яаж хадгалдаг гээд л ярих зүйл их л байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 22:10:19
    бадам: 2015 онд Элбэгдорж Францад айлчилж ирсний дараа, уран олборлох зөвшөөрөл олгосон .
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188