• Өнөөдөр 2024-03-29

Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэжээ

2021-05-08,   23746

          Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарыг нэр дэвшүүлсэн нь маргаан дагуулаад буй. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд хуралдаж, Ардчилсан намаас Содномзундуйн Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэхээр болжээ. 
 

С.Эрдэнийг Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэх Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол өчигдөр буюу тавдугаар сарын 7-ны өдөр гарсан байна. Нэр дэвшигч С.Эрдэнэд энэ сарын 24-ний өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, олон нийтэд мэдээлэхээр болжээ. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, ХҮН-аас Д.Энхбат, АН-аас С.Эрдэнэ нар нэр дэвших эрхтэй болж байна. 


Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-08 23:09:39
    Zochin: Ene gej neg ym dandaa ys hayj ywdag aytson har huur we estoi neg
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188