• Өнөөдөр 2024-04-20

Н.Алтанхуяг: Нэг намын дарангуйллыг хазаарлаж, жинхэнэ ардчиллыг авчрах цаг ирлээ

2021-05-08,   23503

       УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 13 гишүүн Их жанжин Д.Сүхбаатарын талбайд дөрөв дэх өдрөө өлсгөлөн зарлаж байна. Өнөөдөр хөл хориог сулруулсантай холбоотойгоор иргэд төв талбайд цуглаж, УИХ-ын 13 гишүүнтэй хамт тэмцлээ илэрхийлж эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг хэлсэн үгийг хүргэж байна. 
 
Тэрбээр  “Өнөөдөр төв талбайд сайн дураараа ирж, ардчиллаа хамгаалах, Монгол Улсынхаа хөгжлийн төлөө өөрсдийнхөө санал бодлыг илэрхийлж байгаа та бүхэнд УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүнийхээ өмнөөс маш их баярлалаа. Монгол Улсад болж бүтэхгүй асуудал хэрээс хэтэрлээ. 1990 онд бид Монгол орноо ардчилсан, иргэд нь сайн сайхан, боломжийн хэмжээнд амьдардаг улс болгохын төлөө тэмцэж байлаа. Тэр зорилго өнөөдөр биелсэн үү. Өнөөдөр Монгол Улсын хамаг баялаг, Эзэн Чингисийн үлдээж өгсөн тэр бүх баялгийг цөөхөн хүмүүс гаднынхантай нийлж, завшиж байна. Тэр баялгаас олсон мөнгөө гадаадад гаргаж, оффшорт хадгалж байна. Оффшорт хадгалсан мөнгөө буцааж оруулж ирж, Монголын төр засгийг худалдаж авч байна. Ард түмнийх байх ёстой тэр мөнгийг сонгуулийн өмнө өөрсдийн мөнгө мэтээр тараадаг, хуурдаг боллоо. “КОВИД-19” цар тахлын нэрээр гаднаас орж ирж байгаа мөнгийг ч их хэмжээгээр гувчуулж байна. Зөвхөн PCR шинжилгээнд л гэхэд түүнд зарцуулагдах ёстой 50, 60 тэрбум төгрөгийг алга болголоо. Үр дүн багатай ажлуудыг маш их хийж, сурталчилгааг тасралтгүй явуулж байна. Энэ бүхэнд бид цэг тавих цаг болжээ. Одоо бид бүгдээрээ нийлж, Монгол Улсаа улс шиг улс болгож, нэг намын дарангуйллыг хазаарлаж, бидний анх хүсэж байсан тэр ардчиллыг авчрах цаг болсон байна. Үүний төлөө манай 13 гишүүн зориглон өлсгөлөн зарлаж, тэмцлээ эхлүүллээ. Тэмцлийг дэмжиж байгаа ард түмэндээ баярлалаа. Бүгдээрээ хамтдаа урагшаа” гэлээ. 
 

Н.Алтанхуяг: Нэг намын дарангуйллыг хазаарлаж, жинхэнэ ардчиллыг авчрах цаг ирлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-14 22:46:08
    зочин: АЛТАНХУЯГ шааааллллллллл дэмий
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188