• Өнөөдөр 2024-05-02

О.ЦОГТГЭРЭЛ: Ирэх сарын 2-нд АН Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ зарлана

2021-04-26,   552

-АН  ямар ч гаднын байгууллагатай гэрээ, хэлцэл хийгээгүй-

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл  цаг үеийн асуудлаар тайлбар өглөө. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт УИХ дахь Ардчилсан намыг АНУ-ын лобби бүлэгтэй гэрээ байгуулсан гэх мэдээлэл цахим орчинд дэлгэгдээд буй. Энэ талаар тэрбээр “Ардчилсан нам парламентад суудалтай улс төрийн хүчин, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэх эрхтэй.
 
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар дөрөвдүгээр сарын 30 буюу ирэх баасан гарагаас нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхэлнэ. Ардчилсан намын дүрэмд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд сунгаан явуулж, Их хурлаараа баталгаажуулах зохицуулалтай. Тавдугаар сарын 2-нд Ардчилсан нам Их хурлаараа Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ зарлана.
 
Түүнчлэн манай намыг АНУ-ын лобби бүлэгтэй гэрээ хийсэн гэх асуудал бий. Манай намын зүгээс ямар ч гаднын байгууллагатай гэрээ, хэлцэл хийгээгүй. Аливаа гэрээ хэлцэл хийхдээ нэр ус, түүнийг дагасан тамга зэрэг олон баримт шаарддаг. Дээр нь үүнийг дагаж санхүүгийн баримтууд ч гардаг. Ямар ч тийм баримт байхгүй. Маргааш Ардчилсан намын дотоод маргаан Дээд шүүхээр орж эцэслэгдэх хуулийн хугацаатай. Тиймээс Ардчилсан намын даргын сонгуулийг цаасан хэлбэрээр явуулж, бүх холбогдох баримтаа хүргүүлсэн учир бид маш тайван хүлээцтэй хүлээж байгаа. Дээд шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргана гэж итгэж байгаа. Улс орны хувь маш ээдрээтэй нөхцөл байдал үүссэн байна. Эрх баригчид энэ “Ковид-19”-ийн үед асуудлаа эрэмбэлэхгүйгээр байгаа юм” гэлээ.
 

О.ЦОГТГЭРЭЛ: Ирэх сарын 2-нд АН Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ зарлана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-26 14:42:35
    zoshin: СОГТУУГААР МАШИНТАЙ ХАШЛАГА МӨРГӨДӨГ УИХ ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ БУЮУ "НИСДЭГ ПҮЖЭЭ" Г ДЭШҮҮЛЭЭЧ. УЛАМ ДЭЭШЭЭ НИСЭЭРЭЙ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188