Ардчилсан намын даргад нэр дэвшигчид намынхаа оюутан, залуус, эмэгтэйчүүд, ахмадын төлөөлөлтэй уулзан мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос тус намын дотоод дүрэм журам болон Монгол улсад мөрдөгдөж буй хуулийн хүрээнд намын даргыг сонгох сонгуулийг зарлаж, нийт 18 нэр дэвшигч бүртгүүлснээс хуулийн шаардлагыг хангаж тунаж үлдсэн дөрвөн нэр дэвшигч 3-р сарын 12-ны өдрөөс эхлэн үндэсний хэмжээнд мөрийн хөтөлбөрөө гишүүд, дэмжигчидтэй танилцуулж байгаа билээ.
Сонгуулийн сурталчилгаа 3-р сарын 26-ны өдөр өндөрлөж, санал хураалт 3-р сарын 28-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд АН-ын 200 мянга гаруй гишүүд санал хураах байранд очиж, саналаа өгнө.

Нэр дэвшигч Сүхбаатарын Эрдэнэболд “Эв нэгдэл- Сөрөг хүчин- Ялагч 24”, нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин “Ардчиллын таван ялалт Ард түмний таван ялалт”, нэр дэвшигч Даваахүүгийн Пүрэвдаваа “Зогсолтгүй урагшилж, тогтвортой хөгжье”, нэр дэвшигч Одонгийн Цогтгэрэл “Цуг шинэчилнэ” гэсэн уриатайгаар оролцож, шинэчлэлийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд 21 аймаг, 9 дүүргийн гишүүд дэмжигчидтэйгээ цахим уулзалтаар мөрийн хөтөлбөрөө хүргэж, санал солилцсон бол өнөөдөр Ардчилсан намын дэргэдэх байгууллагууд болох Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан ахмадын холбоо, Ардчилсан оюутны холбооны гишүүд дэмжигчидтэй уулзаж, мөрийн хөтөлбөр, бодлого, зорилтоо танилцуулж, санал бодлыг сонсож, сонирхсон асуултад нь хариулт өглөө.

Уулзалтын эхэнд нэр дэвшигчид АН-ын дараалсан ялагдлын шалтгааныг хэрхэн тодорхойлж байгаа талаар байр сууриа илэрхийлж, гарц, шийдлээ танилцуулав. Нэр дэвшигчид болон оролцогчдын аль аль нь цаашид АН-д эв нэгдэл, хамтын шийдвэр ус, агаар мэт хэрэгтэй байна гэдэгтэй 100 хувь санал нэгдэж байна.
Оролцогсод олон ажил хэрэгч санал, санаачлагыг дэвшүүлж, шүүмжлэлтэй асуудлуудаа ч ний нуугүй ярьж байв. Тухайлбал ахмадын төлөөлөл Ардчилсан намд боловсон хүчний бодлого алдагдаж, хүнээ бэлтгэж, зөв байршуулж чадахгүй байгаа нь уналт доройтлын нэг шалтгаан гэж тодорхойлж байлаа.

Эв эеийг эрхэмлэн, зангидсан гар шиг нэгдэн нягтарч ажиллан, Ардчилсан намаа хөнгөн, хурдтай, тогтвортой, ялагч улс төрийн хүчин болгон эрс шинэчлэн өөрчлөөрэй гэж Ардчилсан ахмадын, ардчилсан эмэгтэйчүүдийн, ардчилсан оюутны холбооны төлөөлөл аминчлан захиж байна.
Түүнчлэн тавхан хоногийн дараа болох Ардчилсан намын даргыг сонгох сонгуульдаа намын нийт гишүүдээ идэвхтэй оролцон, намаа эрс шинэчилж, эв эеийг эрхэмлэн, хүчирхэг сөрөг хүчнийг цогцлоох удирдагчаа итгэл үнэмшлээрээ, шударгаар сонгоорой гэж уриалж байв.

| Ардчилсан намын даргад нэр дэвшигчид тус намын дэргэдэх байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |