• Өнөөдөр 2024-04-26

АН-ын даргын сонгуульд өрсөлдөх дөрвөн хүн үнэмлэхээ гардлаа

2021-03-11,   835

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулах ёслол өнөөдөр боллоо.
 
Намын Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сунгаанд оролцох нэр дэвшигчдийг энэ сарын 3-4-ны хооронд бүртгэсэн. Анх 16 нэр дэвшигч бүртгүүлсэн ч эцсийн байдлаар дөрвөн хүнд намын даргын сонгуульд өрсөлдөх үнэмлэх олгожээ. 
 
Тодруулбал, нэр дэвшигчийн үнэмлэхийг УИХ-ын гишүүн О.ЦогтгэрэлМҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар  гардлаа. Намын даргын сонгууль энэ сарын 28-нд болох бөгөөд нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажил өнөөдрөөс эхэлж байгаа юм. Түүнчлэн сонгуулийн зардалд 1.1 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргасан. Дээрх зардлыг нэр дэвшигчид өөрсдөө бүрдүүлэх шаардлага тавиад буй. 

АН-ын даргын сонгуульд өрсөлдөх дөрвөн хүн үнэмлэхээ гардлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188