• Өнөөдөр 2025-03-14

АН-ын ҮБХ-ын ээлжит бус хуралдаан С.Эрдэнэ, Ц.Туваан нар хамт оролцож байна

2021-03-04,   902

Ардчилсан намын ҮБХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр цахимаар болж байна.
 
Хуралдаанаар намын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа гэх мэдээлэл бий.  Түүнчлэн хуралдаанд С.Эрдэнэ, Ц.Туваан нар хоёулаа оролцож байгаа аж. Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар намын Хэвлэл мэдээлэл, пи-ар хариуцсан дэд даргад Цагааны Оюундарь, Улс төрийн асуудал хариуцсан дэд даргад О.Чулуунбилэг нарыг нэр дэвшүүлж, ҮБХ-ны гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн байна.
 
Ц.Оюундарь нь МҮОНРТ-ийн Ерөнхий Захирал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар, О.Чулуунбилэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан билээ.

АН-ын ҮБХ-ын ээлжит бус хуралдаан С.Эрдэнэ, Ц.Туваан нар хамт оролцож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188